Жүдочдын оны сүүлийн тэмцээн Чиндаод

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Жүдочдын оны сүүлийн тэмцээн Чиндаод

Жүдочдын энэ оны сүүлчийн олон улсын тэмцээн ирэх баасан гаригт эхэлнэ. БНХАУ-ын Чиндао хотноо болох гран-при тэмцээнд 66 улсын 280 эрэгтэй, 195 эмэгтэй, нийт 475 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Үүний дотор манай 31 тамирчин багтаж буй юм. Түрүүлсэн бөх чансааны 200 оноо халааслах уг тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос жин бүрийн шилдэг 16 тамирчныг зарлаж, ирэх оны нэгдүгээр сард Казахстаны Алматыд болох “Мастерс” тэмцээнд оролцох урилгыг гардуулна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж