Бельгид зэвсэгт халдлага гарав

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Бельгид зэвсэгт халдлага гарав

Бельгийн Льеж хотын төвд гудамжаар явж байсан иргэд рүү зэвсэглэсэн этгээд гал нээснээс болж одоогийн байдлаар таван хүн амь үрэгдэн, 123 хүн шархаджээ. Мөн тэр этгээд өөрийгөө егүүтгэхээсээ өмнө хүн олноор цугларсан газар луу бөмбөг шидэж амжсан байна. Албаны эх сурвалжийн олж тогтоосноор бол тэр этгээд 33 настай Нордин Амрани гэгч байсан бөгөөд өмнө нь  галт зэвсэгтэй холбоотой хэргээр цагдаад баригдаж байжээ.Мэдээлж байгаагаар бол тэрээр энэ хэргийг ганцаараа үйлдсэн гэнэ. Ойрын жил гаруйн хугацаанд Англи,Словак болон Бельги гээд Европын хэд хэдэн орнуудад ээлж дараалан гарч байгаа энэ мэт хэргүүд олон нийтийг ихэд цочроож байгаа ажээ.

М.Наст
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж