“Formula-1”-ийн туршилт дуусч, шинэ улирлын өнгийг харууллаа

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

“Formula-1”-ийн туршилт дуусч, шинэ улирлын өнгийг харууллаа

Формула нэгийн албан ёсны туршилтын уралдаан 2-р сарын 25-28-ны өдрүүдэд Барселонад явагдаж дууслаа. Туршилтын үр дүнгээс харахад үнэхээр сонирхолтой, өрсөлдөөнтэй улирал үзэгч биднийг хүлээж байгаа бололтой. Өмнөх өдрүүдийн туршилтаар Феррари болон Редд Булл багууд шилдэг нь байсан боловч 2008 оны дэлхийн аварга Льюис Хэмилтон Макларен багийн нөөц, боломжийг харуулж 1 тойргийг 1 мин 20,472 секундэд тойрч Барселонадах хамгийн богино хугацааг харууллаа.
Өмнөх өдөр 2009 оны аварга Женсон Баттон туршилтаа хийсэн бөгөөд Макларен үр дүндээ сэтгэл хангалуун байгаа аж. Гэвч тэдний амжилт жигд биш байгаа бөгөөд нэг бол эвдрэл гарч эсвэл бүр сайн давхиад байгаа гэнэ. 4 дэх өдөр Редд Булл багийн Марк Уэббэр 2-р байр, Себастиан Веттел 5-р байрт орсон бол Ферраригийн Фелипе Масса 3-р байрт оржээ. Форс Индиа багийн Адриан Сутил 4-р байрт, Мерседес Жп багийн Михайл Шумахер 6-р байрт тус тус оржээ. Шумахер нийтдээ 123 тойргийг хийсэн байна.
Хамгийн цөөхөн тойргийг гүйцэтгэсэн Лотус Виржин багууд сүүл мушгисан ч туршилтад оролцоогүй Кампос ЮС Ф1 багуудын адилаар шинэ улиралд бэлэн гэдэгт итгэлтэй байна. Энэ байдлаас харахад Феррари 2010 онд өнгөлөх багуудын нэг байх бол гол өрсөлдөгч нь Редд Булл бололтой. Макларен ч муугүй байна гэдгээ сүүлийн өдөр харууллаа. Харин бусад багуудын хувьд үзүүлсэн хугацаа нэлээд ойр байгаа нь өрсөлдөөн тун ширүүн болохыг харуулж байх шиг. Гэвч энэ бол зөвхөн туршилт. Жинхэнэ уралдаан эхлэхэд 11 хоног үлдээд байна. Энэ хооронд багууд илүү сайжрахын тулд завгүй байх нь.  
“Score” studio. Б.Ялалт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж