Цасаар шуурч, шөнөдөө хасах 42 хэм хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Цасаар шуурч, шөнөдөө хасах 42 хэм хүйтэрнэ

Ес
эхлэхэд хэдхэн хоног үлджээ. Гадаах хүйтний эрч өдрөөс өдөрт чангарч,
жавар тасхийж, цас хялмаална. Цаашдаа ч цасаар шуурч, хүйтний эрч улам л
нэмэгдэх төлөвтэй. Ус цаг уурын хүрээлэнгээс баруун аймгийн зарим
нутгаар шөнөдөө 42 хэм хүртэл хүйтэрч, энэ сарын 17-оос эхлэн цасаар
шуурах талаар мэдээлж байна . Энэ өвөл олон жилийн дунджаас илүү хүйтэн,
илүү их цас унахыг мэргэжилтнүүд онцолж байна лээ.

Салхины хурд
13-16 метр се­кунд хүрч, цасан шуурга болох тул тээвэрчид, малчид энэ
та­лаар анхаарахыг албанынхан сэрэмж­лүүлсэн. Цаг агаарын мэдээллээ цаг
алдалгүй авч, малд гарахдаа бо­лон холын замд явахдаа анхаарал
бол­гоомжтой байхыг Онцгой байд­лын газраас мөн сануулж байгаа.
Мон­голын нийт нутгийн 70 хувь цастай байгаа юм байна. Баруун аймгийн
нутгаар цасны зузаан 20-30 см хүрч, цасны нягт ихтэй буюу хатууралт
ихтэй байгаа учраас мал бэлчихэд хүндрэлтэй байгаа юм байна. Хэрэв дахин
цас орж, хүйтэрвэл өвөлжилт хүндрэх төлөвтэй байна гэв. Баруун аймгийн
зарим нутгаар шөнөдөө 42 хэм хүртэл хүйтрэх бөгөөд малчид, иргэд
сэрэмжлэхийг холбогдох албаныхан хэлж байлаа. Харин Өвөрхангай,
Өмнөговь, Баянхонгор, Дундговь зэрэг аймгийн нутгаар цас багатай, зарим
сумдаар цас ороогүй байгаа гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж