Канад Киотогийн протоколоос гарахаа зарлав

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Канад Киотогийн протоколоос гарахаа зарлав

Канадын Хүрээлэн буй орчны сайд Питер Кент (Peter Kent) өөрийн орноо Киотогийн протоколоос гарч байгаа тухай зарлав. Канадад гэрээнээс гарах хууль ёсны эрх байгаа бөгөөд түүнийг ашиглах болно гэж сайд хэлжээ. “Киотогийн протокол нь хүлэмжийн хийн хаягдлын дэлхийн хоёр лидер АНУ ба Хятадыг хамруулж чадаагүй учраас гэрээ ажиллагаагүй гэсэн үг” гэж сайд мэдэгдлээ. Дурбан хотноо болсон НҮБ-ын бага хурлын төлөөлөгчид Киотогийн гэрээг таван жилээр сунгахаар тохиролцсоны маргааш нь Канад шийдвэрээ зарлаж байна. Бага хуралд дэлхийн 200 орны төлөөлөгчид оролцсон юм.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж