Mining Journal-ийн Оны тойм цацагдана

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Mining Journal-ийн Оны тойм цацагдана

2012 онд дэлхийн зах зээл дээр эрдсийн үнэ ханш буурна. Монголын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэс, алт ойрын хоёр жилд ямар үнэ ханштай байх тухай, тэдгээрийн гол зах зээлд ямар өөрчлөлт гарч болох талаар тойм нэвтрүүлгийг Та бүхэн Eagle телевизээр өнөө орой 21.00 цагт хүлээн авч үзээрэй. 

Эдийн засаг , уул уурхайн шинжээчид, судалгааны байгууллагууд шинэ оны хандлагыг урьдчилан мэдээлсээр байна. Дэлхийн зах зээлийн төлөвийн тухай  олон улсын шинжээчдийн дүгнэлт ба Монгол орны өвөрмөц нөхцөл байдлын уялдааг Оны тойм нэвтрүүлэгтээ Mongolian Mining Journal онцлов. 

Коксжих нүүрсний үнэ урт хугацаанд доод түвшинд байх таамгийг сэтгүүлч Б. Төгсбилэгт тайлбарлана.Түүнчлэн Өвөрмонголын Баяннуур аймгийн нүүрсний татвар нь Монголын боловсруулах үйлдвэрүүдийг боож хаах санаа агуулсан тухай сэдвийг Оны тойм хөнджээ.

Харин санхүүгийн зах зээл түр сэргэх сиймхийгээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн анхдагч хувьцааг олон улсын бирж дээр гаргахаар төлөвлөсөн талаарх тодруулгыг сэтгүүлч С. Болд-Эрдэнэ хүргэнэ. Мөн түүний мэдээллээс ирэх жил Монголын ямар компаниуд олон улсын бирж дээр шинээр IPO хийхийг сонирхоорой.  

Евро бүс тэр чигээрээ паникт орж, задрах уу, эс бутрах уу хэмээх асуултын өмнө иржээ. Сэтгүүлч Э. Оджаргалын анализд энэхүү асуултын хариу бий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж