Баавгай бүргэдийг уурлуулж, луу инээнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Баавгай бүргэдийг уурлуулж, луу инээнэ

Өнгөрсөн даваа га­ригт АНУ-ын гэнэтхэн хийсэн сануулга нь арванхоёрдугаар сарын 4-нд явж өнгөрсөн Оросын парламентын сонгуулийг Америк-Оросын харилцааны гол асуудал болгон өндөрсгөв. Өөр хоорондоо үгээр шидэлцсэн “драм” нь Барак Обамагийн харилцааны “ачааллыг бууруулах” бардам мэдэгдлийг илчлэн замхруулж байна. 

Бээжин ч тэр даруйд нь Москваг ойлгож буйгаа гаргасан мэдэгдлийг хийлээ. Буруу өрнөсөн зангаа нь ойрын хугацаанд олон тооны маргаантай асуудлуудын бүсийн болон олон улсын байдалд нөлөөгөө үзүүлэх чадвартай.

Сануулахад, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон даваа гаригт Германд болсон Боннын бага хуралын завсарлагаанаар цаг алдалгүйгээр Оросын парламентын сонгуульд тайлбар хийсэн юм. Түүний шүүмжлэлийн сум нь Кремльд чиглэгдсэн байв. Төрийн нарийн бичгийн дарга, санал хураалт болон  “оросууд бусдын  тоолуулах эрх эдлэх ёстой”  зэрэгт зовинож байгаагаа илэрхийлсэн.
Клинтон өөрийн тэр мэдэгдлээ сонгуулийн дүнг гараагүй байхад хийсэн юм. Үнэн хэрэгтээ  Оросын олон бүс нутгаас ирсэн мэдээнүүд зөвхөн лхагва гаригт л тодорхой болсон билээ. Тэр нь эрх баригч намын байр суурь ноцтой ганхан парламентад эзэлж байсан 450 суудлаасаа 77-г алдсаныг харууллаа. Ийм маягаар уг нам одоо парламентын 238 суудалтай энгийн олонх болжээ.

Нэгдмэл Орос нам хуучин Зөвлөлтийн стилиэр 98 хувийн ялалтыг зохион байгуулан авсан г эж Клинтон ярив. Сонгуулийн дүнг ирэх гуравдугаар сарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр нь дэвшигдсэн ерөнхий сайд Владимир Путины ноцтой “ялагдал” хэмээн барууны хэвлэл чөлөөт сэтгэмжээ гаргасан бол Клинтон огт эсрэгээр Кремлийн удирдлага олон нийтийн санаа бодлыг даран өөрсдийн засаглалын байр суурийг бэхжүүллээ гэж мэдэгдсэн байв.

Сонихолтой нь Клинтон энэ сэдвийг Бонн хотноо хийсэн өөрийн ярианыхаа дараа орхиогүй бөгөөд Оросын бөөрөнд нь Литвийн Вильнюс хотод хуучин Зөвлөлтийн дараа төрсөн улс орон ба Шинэ, Хуучин Европын хамтын нийгэмлэгийнхэн цугларсан байхад нь дахиад Оросын удирдлагыг хорон үгээр хатгалаа. Хельсинкийн 1975 оны алдартай гэрээ, хүйтэн дайныг өвийг залгамжлан авсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) хурал дээр тэрбээр энэхүү мэдэгдлээ хийсэн юм. 

АНУ-ын зүгээс иймэрхүү хандлага юунаас болон гарав? Хамгийн энгийн тайлбараар бол боломжийг ашиглан Клинтон Путины бохироор булан хатгаж, гуравдугаар сарын 4-ний ерөнхийлөгчийн сонгуулиар Кремлийн ерөнхийлөгчийн суудлыг эргүүлэн авах боломжийг нь улам ээдрээтэй хүндрүүлэх гэсэн хэрэг юм.

Өвлийн дундах хавар

Үнэн хэрэгтээ бол дэлхийн бодлогод шинэ чиг хандлага бүрэлдэж буй өнөө үеэр Путин Оросыг ерөнхийлөгчийн тушаалд эргэн ирэх магадлалтай болсонд нь Вашингтон  дургүйцсэн шинж сүүлийн долоо хоногуудад мэр сэр илэрч байна. Путин ерөнхийлөгчийн тушаалд суух нь өөртөө итгэлтэй, шургуу Орос гэсэн үг. Тийм Орос хэлэлцээр явуулахад хатуу чиг шугам барьж, дэлхийн үйл явдалд нөлөөлөх эрмэлзэлтэй, Хятадтай үйл ажиллагаагаа уялдуулан Ойрхи Дорнодод тэргүүлэх байр сууриа сэргээх зорилгоор “ардчиллын” шинэ нөхцөл байдлыг ашиглах гэсэн АНУ-ын гол төсөлд тууштай саад болох ёстой.

Оросын ерөнхий сайд Клинтоны мэдэгдлийг доогтой инээдээр угтав. Харин лхагва гаригт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хэлэх зүйлээ хэлж дууссаны дараа Путин өөрийн үгийг хэлснээр Москвагийн хандлага шууд гарч ирэв. Путин зүгээр л Клинтоныг устгаад хаяв. Тэр мэдэгдэхдээ: Би манай Америк түншүүдийн эхний санаа бодлыг харлаа. Нэгдүгээрт, Төрийн нарийн бичгийн дарга сонгуульд үнэлгээ өгөн тэднийг цэвэр, шударга биш гэв. ЕАБХАБ-ын Хүний эрх ба ардчилсан институтуудын асуудал хариуцсан товчооны ажиглагчдийн материалыг аваагүйгээр үүнийг хэлэв. Тэрбээр улс орон доторх манай зарим зүтгэлтнүүдэд өнгө аяс бүрдүүлэн, дохио өглөө. Тэд энэ дохиог нь сонсоод АНУ-ын Төрийн департаментын дэмжлэгтэйгээр идэвхтэй хөдөлж эхэллээ” гэв.

Өөрийн үгээ үргэлжлүүлэн “хэдэн зуун сая” гадаадын валют Оросын сонгуулийн үр дүнд нөлөөлөхөөр зарцуулагдаж байна, Орос өөрийн тусгаар бие даасан байдлаа хамгаалах хэрэгтэй гэж Путин мэдэгдэв.

“Гадаадаас их хэмжээний мөнгө улс орны дотоод улс төрийн үйл ажиллагаанд оруулж  байгаа нь биднийг бодох ёстой болгож байна.  Сонгуулийн ажиллагаанд ажиглалт хийхийн эсрэг бид байгаагүй. Манайх гэгдэх үндэсний ямар нэгэн байгууллагад оролцож, тэд нь гадны мөнгөөр сонгуулийн ажиллагааны хүрээнд тэдний хөгжмийн дор дуулж байх нь байж боломгүй зүйл. Тиймээс ч бид ямар хууль дүрэм бидэнд байгааг, тэр нь хэрхэн үйлчилдэг, ямар мөнгө хөрөнгө урсаж буй дахин нэг эргэн харах хэрэгтэй болж байна. Хууль дүрмээ төгсжүүлж, дотоодыг улс төрийн үйл явдалд нөлөөлөхөөр гадаад орны үүрэг даалгаварыг биелүүлж буй хүмүүсийн хариулагын талаар бидэнд бодох хэрэгтэй болж байна” гэж тэрбээр ууртайгаар өгүүлсэн байна.

Энд дөрвөн зүйлийн онцлох хэрэгтэй. Нэгдүгээрт, Орос оронд тогтворгүй байдлыг өдөөж байна гэж шууд Клинтоны хаягаар өгсөн ховорхон буруутгал байв. Хоёрдугаарт, Барак Обамагийн захиргааны бүтцийн Төрийн департаментыг үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөөр ажиллаж байна гэж Путин хэлэв. Гуравт нь АНУ-ын оролцооны тодорхой баримт Оросын тусгай албаныханд байгааг Путин цухалзууллаа. Эцэст нь ийм зүйлийг Москва чимээгүй өнгөрөөхгүйг тэр сануулав.
Путин өөрийн үгэндээ хувь хүнийг хамааруулсан гэдэгт Клинтон гомдоллох эрхгүй нь ойлгомжтой. АНУ-ын Төрийн департаментын Путины эсрэг явуулж байгаа кампани Орос-Америкийнхарилцааны тайван биш стандартаас хэтэрсэн өнгө аястай болж байна. Хоёр долоо хоногийн өмнөөс Эрх чөлөө радио/Чөлөөт Европ радио (RFE/RL) Путины хувийн амьдралаар нэвтрүүлэн Оросын олон нийтийн сүлжээнд Путины эсрэг цунами үүсгэх зориулалт агуулсан байв.

Билл Клинтоны Моника Левинскитай жиг ургуулсан оргил үед нь Оросын албан ёсны хэвлэл мэдээллээр шуугин доош орж байсныг санаж болно. Оросын тагнуулчдад америкчууд тэдний дотоод хэрэгт оролцсон баримттай болно гэдэгт АНУ өмнөөс харж байсан гэх сэтгэгдэл төрж байна. RFE/RL-ийн тайлбар нь баавгайд зориулагдсан урхинаас бүргэдийг гаргахад туслах чанарын анхаарал саринуулах ажиллагаа байсан бололтой.

Клинтон өндөр байр сууринаас Оросын сонгуулийг XXI зууны ардчиллын эриний сэдэв болгож байсантай нэг талаас төстэй. Энэ өнцгөөс харвал Обамагийн засаг захиргаа нь үнэн хэрэгтээ Тахрирын талбайд гарсан шиг ард түмний үймээнийг Москвад гаргах гэсэн инээдэмтэй өчүүхэн оролдлогоос өөр зүйлгүй байв.

New York Times сонины статистикаас харвал пүрэв гаригийн орой гэхэд 32 мянга гаруй хүн Кремлийн дэргэд цугларахаа Facebook сүлжээний хуудаснаа хэлжээ. “Тэдний тал нь цугларлаа гэхэд Зөвлөлт задарснаас хойших хамгийн цар хүрээтэй улс төрийн эсэргүүцэл байх болно” хэмээн тус улсын хэвлэлийнхэн анхааран тэмдэглэсэн байлаа. Ер нь бол Оросын өвлийн ид үеэр араб хавар ирэх нь хэлж болохуйц үр дагавартай байна. Энэ байж боломгүй өрсөлдөөнийг Бээжин анхааралтайгаар ажиглаж байна. “Ням гаригийн сонгуулиар Нэгдмэл Орос нам нь мэдэхүйц хохрол амссаны дараах түшиг тулгуураа олохоор” Путин тэмцэж байна гэж New York Times төсөөлж байгаа бол Бээжин дэх уриалагхан ажиглагчид огт өөр дүгнэлтийг хийж буй. 

Энэ Путин, мангар!

Клинтон даваа гаригт Бонн хотноо үгээ хэлж байхад Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй огт эсрэг дүгнэлт хийлээ. Тэр мэдэгдэхдээ “Нийгмийн эв нэгдэл, үндэсний тогтвортой байдал ба эдийн засгийн хөгжилд нь сонгууль тустай гэж бид [Хятад] үзэж байна” гэв. Хятад Оросын ард түмний сонголтыг хүндэтгэн үзэхээс гадна хоёр орны хоорондын “хамтын ажиллагааны бүхнийг хамарсан түншлэлийг” бэхжүүлэхээр оросуудтай хамтран ажиллах болно гэдгийг тэр хэлэв.

Хятад тодорхой хүрээний болгоомжтой шийдвэрээ даваа гаригт гаргасан байв. Нэгдмэл Оросын бүтэлгүйтсэний мэдээлэл олон тооны санал асуулгаас Бээжинд тодорхой болсон байв. Мэдээллийн Синьху агентлаг (даваа гариг, 5/12) богино мэдээл гаргахдаа болгоомжлол нэмэрлэсэн байв:

Владимир Путины “Нэгдмэл Орос” нам парламентын сонгуульд ялах магадлалтай ч түүний олонх нь хүчтэй буурсан зэрэг хүндрэл намд нь ирж байна. Зарим шинжээчид Оросын эдийн засгийн тааруухан байдал нь дэмжлэг буурсаныг гол шалтгаан гэж байгаа. Үүний зэрэгцээ нам нь авлигатай тэмцэх үүргээ биелүүлсэнгүй, Засгийн газрын үр дүн сайжруулах амлалтаа биелүүлсэнгүй гэж олон хүн үзэж байгаа. Путины Засгийн газрыг шүүмжилсэн олон шүүмжлэлийг интернэт дэх онлайн форум чатуудаас олж болно” гэжээ.

Мягмар гаригт “Синьхуа” дэлгэрэнгүй тайлбараа гарган АНУ-ын “хөөрхийлөлтэй бичлэгийг” үгүйсгэсэн байна. Шинэ тайлбартаа гол асуудал бол Орос дахь ардчилал биш Путин өөрөө гэсэн байв.

“Путинг “барууны эсрэг” санаа бодолтой гэж ярьцгааж байна… Америкийн улстөрчид Оросын засаглалын оргилд “ширүүн залууг” харах хүсэлгүй байна… Цагаан ордон “өргөст” ерөнхийлөгч Путинтай хамтран ажиллах ирээдүйд дургүй… Оросын сонгууль нь тэдний өөрсдийн ашиг сонирхлын дагуу хийгдэж, барууны орнуудын шаардлагыг давталгүйгээр алс байна… Хатагтай Клинтоны байр суурь нь ойлгомжтой”  хэмээн шинэ тайлбарт өгүүлжээ.

“Синьхуа” агентлагийн тэмдэглэснээр Оросын улс төрийн бодлого нь түүний өөрсдийн сонирхол, цаг хугацаанд баригдахгүй байдаг бөгөөд зарим асуудлыг шийдэхдээ “барууны практикаар” явж байна гэв. Тэр нь барууны үйл ажиллагааны хөтөлбөртэй бүрэн нийлж чадахгүй байгаа учраас Орост шахалт ирсээр байна гэв. Уг тайлбарын зохиогч нь People’s Daily сонины булан хөтлөгч Ли Хонмэй юм.

Дэлхийн тавцаны засаглалын эрчимд байдлыг Хятад алдахгүй байгаа нь мэдээж. Путиныг хятад-оросын стратегийн холбооны чухал тууштай хүн хэмээн Путины өндөр үнэлэгдэгээ Бээжин хэзээ ч бүрэн нууж байгаагүй юм. Гэхдээ өнөөгийн АНУ ба Орос хоёрын хатгалцаан нь Хятадын хувьд эрсдэлтэй нөхцөл байдалд хийгдлээ. Олон фронтод Оростой зохицол хийх нь Хятадын бүсийн бодлогод чухал болж буй. Арваннэгдүгээр сард Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч дөрвөөс доошгүй удаа Москвад очин зөвлөлдөв.

Орос-Хятадын  үйл ажиллагааны харилцан зохицуулалт нь өмнө байгаагүй өндөр хэмжээнд байна. Эдгээр орнуудын НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн Сирийн асуудлаарх тогтоолд хамтарсан хориг нь өмнө гараагүй үзэгдэл. Тэд Женевт Хүний эрхийн асуудлаар НҮБ-ын Комиссийн гаргасан тогтоолыг Нью-Йоркт Аюулгүйн зөвлөлд хэрэгжүүлэхгүй болтол нь хоригоо барьж байна. Сирийн талаарх Оросын байр суурийг BRICS-ийн орнууд хүлээн авахад нь Бээжин Москвад тус болов.

Ираны асуудлаар энэ хоёр АНУ-ын зүгээс нэмэлт хориг тавих гэсэнд нь саад болж байна. Ази, Номхон далайн бүсийн асуудалд нь өнгөрсөн жилийн есдүгээр сард хоёр орны хооронд хамтарсан мэдэгдэл гаргасны дагуу Хятадыг Орос дэмждэг. Орос, Хятад хоёр Афганистанд АНУ ба НАТО-гийн цэргийн бааз үлдэхийн эсрэг  байна. Тэд саяхан Стамбул хотноо болсон бага хурал дээр Клинтоны Шинэ торгон зам гэсэн дуртай төслийг нь унагахад нийлэв. Оросын НАТО дахь Элчин сайд Дмитрий Рогозин Орос-Америкийн харилцааны бул чулуу болсон АНУ-ын пуужингийн довтолгооны системийн талаар ярилцахаар Бээжинд (бас Тегеранд) , ирэх нь энэ бүгдийн оргил нь болох ёстой.

Орос-АНУ-ын харилцаанд Пуужингийн довтолгооноос хамгаалах системийн сүүдэр унасныг Бээжин чимээгүй ажиллан харж байгаа. Рогозин зөвлөхөөр Бээжинд алчлах нь Хятад энэ талаар ярилцах хүсэлтэй дохиогоо Орост илгээснээс үүдэлтэй болов уу. Орос, Хятад хоёр ПДХС-д өөрсдийн онцгой сонирхолтой. Тэдний өчүүхэн хэмжээний тохиролцоо гарлаа гэхэд олон улсын аюулгүй байдлын салбарт шинэ стандартыг гаргаж ирнэ. Энэ бүгдийн зэрэгцээ нэг их наяд долларын наймааны зогссон гэрээг хурдан дуусгахад Путин ямар нэгэн хэмжээгээр нөлөөлнө гэсэн Бээжингийн найдвар байгаа. АНУ өөрийн баазаа Австралид байгуулж, Сингапурт байдлаа бэхжүүлэн мөн Азийн орнуудыг өөрийн тэргүүллээ сэргээхийн тулд нийлүүлэн нэгтгэж байгаа учраас Хятадын эрчим хүчний аюулгүй байдлын асуудал үүсч байна.

Ерөнхийдөө АНУ ба Оросын хоорондын харилцааны  өнөөгийн хатгалагатай байдал, Америкийн Хятадын эсрэг ажиллагааг үгүй болгох Путины амжилт нь Хятадын хувьд маш чухал. Баавгайд зориулсан гэх урхиндаа бүргэд унавал лууны хувьд тэр нь хөгжөөн болно.

Энэтхэгийн Гадаад хэргийн яамны дпломат боловсон хүчин асан Элчин сайд  М.К.Бхадракумар. Тэрээр ЗХУ, Өмнөд Солонгос, Шри-Ланка, Герман, Афганистан, Пакистан, Узбекистан, Кувейт ба Туркт ажиллаж байв.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж