Киноны гол дүрд Т.Эрдэнэбаяр буюу олны мэддэгээр Дэндэв, Гавьяат жүжигчин Н.Дагийранз, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, “DOZ entertainment”-ийн жүжигчин А.Мөнгөнзул, УДЭТ-ын залуу жүжигчин П.Баттөр, жүжигчин Клаффк, С.Уудам зэрэг нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүн ажиллажээ. Кинонд чадварлаг мэргэжлийн уран бүтээлчдээс гадна бүх Хятадыг уяраасан "Авъяаслаг Хятадууд-2011" шоуны гуравдугаар байрын шагналт С.Уудам хүү тоглосон. Харин тус киноны зураглаачаар Б.Отгонзориг, хөгжмийн зохиолчоор “Алтан ураг” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбат, зөвлөхөөр герман найруулагч Вейт зэрэг уран орон орны уран бүтээлчид хамтран ажилласан байна.
“DOZ entertainment” студийнхэн “Хөх толбот хүмүүс” киноны зураг авалтаа өнгөрсөн долдугаар сараас эхэлсэн. Киноны 20 орчим хувийн зураг авалтыг Төв аймгийн Молцог элс, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Говь шанх-4” наадмын үеэр очиж авсан бол харин өнгөрсөн наймдугаар сард киноныхоо 80 орчим хувийн зураг авалтыг ХБНГУ-ын нийслэл Берлин хот, Францын нийслэл Парис хотноо амжилттай авч дуусгасан үзэгчдийн хүртээл болсон билээ.
“Хөх толбот хүмүүс” уран сайхны кино Төрийн ордонд болох нээлтийнхээ дараа “Тэнгис”, “Өргөө” кино театрын дэлгэцнээ гарч эхлэх нь ээ.