Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Үндэсний хөгжмийг орчин цагийн хөгжмийн шинэ төрөл хэлбэртэй хослуулан уран бүтээлээ туурвидаг “Жонон” хамтлаг, реппер Gee, дуучин С.Наран гэх гурван өөр урсгалын уран бүтээлчид хамтарчээ. Тэд хамтран “Үг Аялгуу” хэмээх шинэ дууг хамтран дуулсан байна. Энэхүү дуу нь үндэсний хэмнэл, хип хоп, поп хэмнэлийг мэдрүүлэх аж.

Реппер Gee, “Жонон” хамтлагтай хамтран “Монголз” хэмээх цомог гаргаж, тус цомог нь “HiFi Records”-ын борлуулалтаараа тэргүүлдэг шилдэг 10 цомогт багтаж байгаа аж. Реппер Gee  дуучин С.Наранд хамтран дуулах санал тавьсан гэнэ. Тэдний хамтын уран бүтээл дуучин С.Нарангийн саяхан гаргасан “Сайхан” хэмээн 12 дахь бие даасан цомогт багтсан байна.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж