Бөхийн өлгий нутаг ″Вандан аварга″

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Бөхийн өлгий нутаг ″Вандан аварга″

           "Вандан аварга"

Галсанхvvгийн Вандан /1888-1933/. Вандан заан бол
Сайн ноён
хан аймгийн Луу гvний хошууны /одоогийн Батцэнгэл сум/ хvн бєгєєд халхын
нэр
цуутай бєхчvvдийн нэг юм. 1880-аад оны эцсээр тєрсєн Вандан эрийн цээнд
хvрч
байсан vедээ нутгийн нэгэн овооны наадамд тvрvvлжээ. Монгол улсын Олноо
єргєгдсєний 4 дvгээр он буюу 1914 оны арван засгийн наадмаар 8-ын
даваанд
Дашрэнцэн аваргад 24 настайдаа унаж vзvvрлэжээ. 1913 онд З-ын даваанд,
1914 оны
наадамд 6-гийн даваанд унаж, 1915 онд 27 настайдаа Сайн ноён хан аймгийн
Цогбадрах арсланг 8-ын даваанд, 1916 онд Цэвээнравдан арсланг 8-ын
даваанд,
1917 онд Гэндэндаржаа арсланг 8-ын даваанд, 1918 онд Дашцэрэн аваргыг,
1919,
1920 онуудад Лувсандаш арсланг 8-ын даваанд, 1921 онд Сэцэн хан аймгийн
Г.Самданг 8-ын даваанд орхиж есєн удаа, завсаргvй тvрvvлжээ. 1922 онд
Ардын
засгийн нэг жилийн ойн баяр наадамд 704 бєх барилдснаас 10 давж
тvрvvлжээ.
Вандан заан хоёр тєрийн улсын чанартай наадамд 17 жил барилдаж 10 удаа
тvрvvлжээ.
Монгол бєхийн тvvхэнд тогтоосон энэхvv амжилт олон жил эвдэгдэлгvй
хадгалагдсаар байжээ.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж