Julia Roberts дэлхийн хамгийн хөөрхөн бүсгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Julia Roberts дэлхийн хамгийн хөөрхөн бүсгүй

“People” сэтгүүлээс “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүмүүс”-ийн жагсаалтыг жил бүр гаргадаг уламжлалтай бөгөөд 2010 оных нь жагсаалт нийтлэгджээ.

Энэхүү жагсаалтыг Холливудын алдар жүжигчин Julia Roberts тэргүүлсэн байна. Харин жагсаалтын удаах байруудад Холливудын халуухан бүсгүйчүүд болох Halle Berry, Angelina Jolie болон Jennifer Lopez нар оржээ.

Өдгөө 42 настай жүжигчин бүсгүй өнөр өтгөн гэр бүлийн ээж бөгөөд хоёр ихэр нь таван нас хүрч байгаа бол бага хүү нь хоёр настай юм.

20 жилийн өмнө Julia Roberts-ыг амжилтын оргилд хүргэсэн "Pretty Woman" киноных нь найруулагчаар ажилласан Garry Marshall “Julia бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй” гэж “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ярьсан байна.

Дашрамд сануулахад, дэлхийн хамгийн хөөрхөн бүсгүй Julia 2001 онд "Erin Brockovich" киноны гол дүрээрээ Оскарын шагналын эзэн болж байсан бөгөөд ирэх наймдугаар сард "Eat, Pray, Love" киногоороо та бидэнтэй уулзах гэж байгаа гэнэ.

Харин “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүмүүс”-ийн эрэгтэйчүүдийн ангилалд "Twilight"-ын гол дүр Robert Pattinson, Канадын залуу од, дуучин Justin Bieber, 2009 онд "American Idol"-д аман хүзүүдэж олны танил болсон рок од Adam Lambert нар толгой цохиж байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж