УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх байсан ч хойшлууллаа. Эл төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл байсан юм. Хойшлуулах болсон шалтгаан нь Засгийн газраас мөн Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг мэдүүлсэн байгаа бөгөөд нэр нэг хоёр төслийг хамт хэлэлцэх нь илүү оновчтой гэж үзсэнтэй холбоотой юм. Ингэснээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өндөрлөв.
Г.Дарь
Г.Дарь