Хууль зүйн салбарын түүхийг харуулсан ном бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Хууль зүйн салбарын түүхийг харуулсан ном бүтээжээ

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Хууль зүй, дотоод хэргийн албаны 100 жилийн ойд зориулан цуврал 18 боть ном хэвлүүлжээ. Эдгээр номын нээлт Хууль зүйн үндэсний хүрээлэнд болсон юм. Хууль зүйн албаны үүсэл, хөгжил, үйл ажиллагааг нийтэд танилцуулах зорилгоор “Монгол Улсын Хууль зүйн алба дэд, тэргүүн дэвтэр”, “Монгол Улс дахь эрх зүйн боловсрол: үүсэл, хөгжил, чиг  хандлага”,  “Монгол Улсын эрх зүйн хөгжлийн асуудлууд”,  “Шүүх  таслах  хэргийг  бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд, Эрдэнэ засаг, Хошой чин ван М.Намсрай”, “Монгол Улсын Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яам”, “Монгол Улсын Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам“, “Монгол төрийн соёрхол”, ”Монгол Улсын дээд, доод хурал Монголын анхны парламент”, ”Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг” зэрэг цуврал 18 боть уншигчдын гарт хүрэхэд бэлэн болсон байна. Уг номын нээлтийн арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал, Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан болон албаны бусад хүмүүс, номын зохиогчид оролцлоо.
ХЗДХЯ-наас номыг эрхлэн гаргахад гар бие оролцон, идэвхи зүтгэл гаргасан эрдэмтэд, зохиогчдод талархал илэрхийлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж