УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Малави улс, Бүгд Найрамдах Өмнөд Судан улс болон Самоагийн Тусгаар улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг зөвшилцлөө.
Засгийн газар өнгөрсөн арваннэгдүгээр сард энэ асуудлыг хэлэлцээд дэмжиж УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр асуудлыг тавьсан юм байна. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Оюун Монгол Улсын гадаадын орнуудтай дипломат харилцаа тогтоох ажил сүүлийн хагас жилд нэлээд эрчимжсэнийг тэмдэглээд яг одоо хэдэн оронтой харилцаа холбоотой байгааг тодрууллаа. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатарын тайлбараар бол НҮБ-ын гишүүн 193 орноос 157-той нь дипломат харилцаатай. Шинээр 45 оронтой дипломат харилцаа тогтоохоор санал тавиад буйг онцоллоо. Харин УИХ-ын гишүүн Х.Наранхүү Өмнөд Суданд байдал амаргүй байгааг сануулаад, ийм улстай дипломат харилцаа тогтоох нь хэр зохистой вэ гэдэгт хаа хаанаа бодолцож шийдвэрээ гаргах ёстой гэсэн юм. Ингээд эл асуудлаар байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээр санал хураалгахад олонхи нь дэмжиж, Засгийн газарт шийдвэрээ хүргүүлэхээр болж тогтлоо.

Г.Дарь