
Тэрбээр өчигдөр Хятадын даамчин Жоу Вейтэй цагаанаар тоглож, хожсоноор нийт 29 оноотой болж, хоёрдугаар байр руу дэвшлээ. Тэмцээнд нийт 12 даамчин хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа ба Д.Эрдэнэбилэгийн хувьд нэгдүгээр группт хоёрдугаар байрт бичигдээд байгаа юм. Тэрбээр өнөөдөр дэлхийн таван удаагийн аварга, ОХУ-ын их мастер Александр Георгиевтэй цагаанаар нүүж байна. ОХУ-ын даамчны тухайд 39 оноотой хэсгээ тэргүүлж байгаа юм. Даамчид хэсэгтээ тойргоор тоглох бөгөөд хоёр хэсгээс шалгарсан тус бүр хоёр тамирчин хагас шигшээд өрсөлдөнө.
С.Цэлмэг