А.Батсайханыг албан тушаалаас чөлөөлж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

А.Батсайханыг албан тушаалаас чөлөөлж магадгүй

Монгол Улсаас  ОХУ-д суугаа ЭСЯ-ны II нарийн бичгийн дарга А.Батсайхан тамхины хэргээр Польш улсад саатуулагдсан билээ. Түүнийг долоо хоног баривчлаад батлан даалтад гаргасан юм.Эх сурвалжийн мэдээлснээр А.Батсайханыг дипломат алба хашиж байхдаа хэрэгт холбогдсон хэмээн арга хэмжээ авч, албан тушаалаас нь чөлөөлж  магадгүй байна.  Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийг шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолд “Хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд улс орныхоо болон байгууллага, хамт олны нэр хүндэд харш үйлдэл санаатай гаргах, хил дамнасан хууль бус худалдаа наймаа хийх, дипломат болон албан паспорт, дипломат дугаар бүхий авомашин, дипломат элчийн зар, дипломат шуудан болон ачааны хэвлэмэл хуудсыг ашиг хонжоо олох зорилгоор бусдад дамжуулах, хууль бусаар ашиглах, хуурамч бичиг баримт үйлдвэл дипломат албанаас шууд халах үндэслэл болно” гэсэн байдаг ажээ.

Мэдээж хэрэг А.Батсайханы гэм бурууг шүүхээр тогтоосны дараа дипломат албанаас чөлөөлөх эсэхийг эцэслэн шийдэх юм. Гэхдээ шүүхийн шийдвэр ямар гарахаас үл хамааран түүнийг дипломат албанаас халах, цаашлаад дипломат  албанд ажиллуулахгүй байх магадлал өндөр байгаа гэнэ. Тэрбээр  2004-2007 онд БНПУ-д суугаа ЭСЯ-нд ажиллаж байхдаа янжуур тамхи хууль бусаар хил дамжуулан зөөвөрлөсөн гэсэн хэрэгт холбогдсон юм. БНПУ-д суугаа ЭСЯ-нд түр хамаарагчаар ажиллаж ирээд Төрийн ёслолын албанд ажиллаж байсан ба энэ жилээс ОХУ-д суух Монгол Улсын ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн алба хашиж  байхдаа дээрх төрлийн хэрэгт холбогджээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж