Гурван үйлдвэр нөөцийн мах бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Гурван үйлдвэр нөөцийн мах бэлтгэнэ

2012 онд нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан 12 мянган тонн нөөцийн мах бэлтгэх шийдвэр гарсан. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тус шийдвэрийн дагуу 2012 оны нийслэлийн хүн амын хаврын хэрэгцээнд зориулсан 12 мянган тонн махыг бэлтгэх 23 үйлдвэр, аж ахуйн нэгжтэй гурвалсан гэрээ байгуулж эхлээд байна. Нөөцийн махыг 1 дүгээр сарын 15-наас худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд тухайн үеийн зах зээл дээрх махны үнээс шалтгаалан нөөцийн мах борлуулах үнийг тогтоох юм.

Өнгөрсөн онд нийслэлийн хүн амын хаврын хэрэгцээнд зориулан мөн 12000 тонн махыг 14 үйлдвэр бэлтгэн нийлүүлж, 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн 9 дүүргийн 274 цэгээр  худалдаанд гаргаж байсан юм.

Нөөцийн мах бэлтгэх, хяналт тавих, борлуулах үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар Улаанбаатар хотын Захиарчийн ажлын алба болон Монголын махны холбоо хамтарсан гэрээ байгуулжээ.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж