Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерун Европын холбооны санхүүгийн хямрал Франц, Германд заналхийлж удалгүй Их Британид мэдрэгдэж эхэлсэнд санаа зовних болжээ.
Тэрбээр Европын төв банкны бондын асуудал дэлхийн хөрөнгийн биржүүд дээр ханшийн сулрал үүсгэсэн.
Тиймээс Европын холбооны гишүүн улсуудын дотоод төсөвт хяналт үгүйлэгдсэн гэдгийг онцолжээ.
"BBC" агентлагг Д.Камерун ярилцлага өгөхдөө "Европын холбоонд хамаарах 26 улсад төсвийн асар том алдагдал нүүрлэж эхэлнэ. Үүнийг тойрч гарахын тулд Лисабон, Мадридын асуудлыг Грек, Исландын хямралд хүргэхээс өмнө шийдэх нь чухал" хэмээжээ.
Эх сурвалж: "Нийгмийн толь" сонин