Энэтхэгийн аж үйлдвэрийн бүтээмж аравдугаар сард уналтад орсон тухай статистикийн газраас нь мэдээлжээ. Сүүлийн хоёр жил орчмын хугацаанд Энэтхэгийн аж үйлдвэр тасралтгүй буурсаар иржээ. Үйлдвэр, уурхайнуудын бүтээмж өмнөх оны арван сартай харьцуулахад 5.1 хувиар унаж, таамаглаж байснаас 0.5 хувиар бага гарсан байна. Энэтхэгийн эдийн засаг сүүлийн үед доройтолд ороод байгаа бөгөөд бодлогын хүүг сүүлийн хоёр жилд өссөн байна. Өнгөрсөн долоо хоногт Загсийн газраас эдийн засгийн өсөлтийн таамаглалаа бууруулсан юм. Өмнө нь есөн хувь хэмээн эдийн засгийн өсөлтийг таамаглаж байсныгаа долоогоос 7.75 болгон бууруулжээ. Энэтхэгийн эдийн засагт сүүлийн хэдэн сард хар бараан сүүдэр гарч ирж байгаа. Гэсэн ч бид үүний эсрэг арга хэмжээ авч эхэлж байгаагийн хүчинд энэ жилийн үзүүлэлт долоон хувь дээр тогтох болов уу хэмээн найдаж байгаа хэмээн албаныхан мэдээлжээ.
Өнгөрөгч баасан гарагт Энэтхэгийн нөөцийн банкны бодлогын орчны талаар хуралдаан хийжээ. Одоогоор бодлогын хүүг хэвэнд нь барихаар эрмэлзэж байгаа бөгөөд дараагийн жилд буурах болов уу хэмээн харж байгаа юм. Энэ үзүүлэлтээр жил жилд л аж үйлдвэрийн бүтээмж нь зургаан хувиар буурч байгаа аж.
Б.Золзаяа
Эх сурвалж: www.mminfo.mn