Чеченьд 79 мянга гаруй өрх цахилгаангүй байна

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Чеченьд 79 мянга гаруй өрх цахилгаангүй байна

ОХУ-ын Хойд Кавказын Бүгд найрамдах Чечень улсад цахилгаан дамжуулах шугам тасарснаас болж 17 суурин газар гэрэл цахилгаангүй болжээ.

ОХУ-ын онцгой байдлын яамны тус улс дахь удирдах ерөнхий газрын хэвлэлийн алба энэ тухай мэдээлжээ. Ойролцоогоор 79 мянга гаруй айл өрх гэрэл цахилгааны доголдолд орсон байна.

Түүнчлэн, 24 сургууль, таван хүүхдийн цэцэрлэг, гурван эмнэлэгийн байгууллага багтаж байгаа нийгмийн чухал объектууд өөрийн нөөцийн цахилгаан хангамжтай бөгөөд хэвийн ажиллаж байна гэж онцгой байдлын яамны мэдээнд өгүүлжээ.

"Риа Новости" мэдээлэхдээ Чечений эрх баригчид гарсан доголдлыг богино хугацаанд засварлахаа мэдэгдэв.

Эх сурвалж: "Нийгмийн толь" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж