Экологид хоргүй технологи

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Экологид хоргүй технологи

Экологид хоргүй технологи

Хүн төрөлхтөн өсч, хөгжихийн хэрээр хүрээлэн байгаа орчиндоо аюул тарих нь их болжээ.
Бид өдгөө долоон тэрбумаар тоологдож байгаа бол маш олон зүйлийн амьтан, ургамлын тоо толгой хорогдож зарим нь бүр устаж үгүй болсоор байна. Гэхдээ хүмүүс гэдэг басчиг тийм хүйтэн цэвдэг амьтан биш хойно жил ирэх тусам байгаль орчинд ээлтэй, ядаж хор багатай технологи хайсаар ирсэн юм.

Замагнаас гаргах биотүлш

Хэрвээ дэлхийн эдийн засгийн хямрал л саад болчихгүй бол 2030 он гэхэд нисэх онгоцны түлшний 12 хувийг замагнаас гаргаж авсан биотүлшээр хангах юм. Мексик улс үүнийг дөрвөн жилийн дотор ядаж нэг хувьд хүргэхээр чармайж байна. Замагнаас гаргаж авдаг биотүлшээр ажилладаг анхны машиныг 2009 онд бүтээжээ. Ургамлын тосыг санагдуулам энэ шингэн биотүлш газрын тосноос гаргаж авдаг түлшнээс ялгардаг нүүрсхүчлийн хийн тавны нэгтэй тэнцэх хэмжээний хорт хий ялгаруулдаг аж. Хамгийн гол асуудал санхүүжилтэд байгаа бөгөөд зардлыг нь 90 хувиар бууруулахаар ажиллаж байна.

Нүүрстөрөгчийн хийг хадгалах

Нүүрстөрөгчийн хийг цуглуулж хадгалах технологи хийн болон нүүрсний цахиалгаан станцууд, мөн цемент үйлдэврлэлээс бий болдог нүүрсхүчлийн хийг 90 хүртэл хувиар бууруулах гэнэ. Гэхдээ энэ төсөлд хөрөнгө оруулалт олдохгүй цаасан дээр л байгаа юм. Энэ судалгаанд Их Британий 36 их, дээд сургуулийн 200 эрдэмтэн оролцож байгаа аж. Олон улсын эрчим хүчний агентлаг 2050 онд дэлхийн агаарын температурыг хоёрхон хэмээр нэмэгдүүлье гэвэл нүүрстөрөгчийн хийн хадгалах 3 000 орчим байгууламж хэрэгтэй гэдэг тооцоо гаргажээ.

Ундны усны шинэ нөөц

Далайн усыг ундны ус эсвэл хэрэглээний ус болгож хувиргах аргыг Арабын Нэгдсэн Эмират, АНУ зэрэг олон орон эзэмшжээ. Харин хүн амын өсөлтөө дагаад Хятадад цэвэр усны хэрэглээ огцом өсч байна. Өнөөдөр энэ технологи асар өндөр өртөгтэй байгаа боловч шүүлтийн системийг нь сайжруулах талыг олон орон сонирхон тус бүрдээ судалж байна.

Цайр-усны аккумлятор

Дэлхийн цайрын нөөц литийн нөөцөөсөө даруй 100 дахин их ч гэлээ цайр-агаарын батарей нөүтбүүкийг харьцангуй бие даасан болгоод зогсохгүй гар утасны үнийг ч хямдруулах юм. Цайрыг дахин боловсруулж болохоос гадна, хавьгүй хямд, дээр нь хамаагүй их эрчим хүч хуримтлуулдаг байна. Одоохондоо ийм төрлийн батарей сонсголын аппарат зэрэгт нэг удаагийн хэрэглээгээр ашиглагдаж байгаа бөгөөд ойрын жилүүдэд дахин цэнэглэдэг батарей бий болно.

Нарны зайн органик элемент

Их Британи, АНУ, Канад, Норвеги улсууд далайн түрлэг болон давалгааны эрчим хүчээр дэлхийд тэргүүлэгч болно. Одоохондоо ийм байгууламжийн өртөг үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчнийхээ үнийг хоёр дахин нэмэгдүүлээд байгаа аж. Түүнээс гадна Их Британий ийм цахилгаан станц байгуулж болох газрууд усыг нь хянах боломж муутай газруудад таараад байгаа юм. Өдгөө илүү бага өртөгтэй түрлэгийн усан цахилгаан байгуулах ажил ид явагдаж байна. Carbon Trust компаний тооцоогоор 2020 онд гэхэд Их Британий эрчим хүчний хэрэглээний 20 хувийг түрлэгийн усан цахилгаан станцаар хангах гэнэ.

Далайн эрчим хүч

Carbon Trust компани өртөг багатай нарны зайн органик элемент нь одоогийнхоос хавьгүй хямд байх тул ихээр борлогдоно гэж найдаж байна. Carbon Trust Африк, Энэтхэгт ашиглаж болохуйц нарны зай бүтээх төслийг санхүүжүүлж байгаа юм. Гэхдээ одоохондоо Ашигт үйлийн коэффициент нь ердөө л есхөн хувь байгаа гэнэ. Хэрэв энэ үзүүлэлт дээшлэх юм бол бид аяндаа нарны эрчим хүч ашиглана.

http://www.toimsetguul.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж