Бидний түүх
Энди Испаний Барселона хотын Райс Их Сургуульд биоинженер болон эрүүл мэнд, Институти ди Дисенод үйлдвэрийн дизайнаар сурч төгссөн. Райс оюутан байхдаа Глобал Фокус микроскоп зохион бүтээжээ. Жижиг хэмжээтэй, үнэ багатай микроскопны 20 загварыг АНУ, Төв Америк, Африкт туршиж байна. Харин тэр одоо дизайн тал дээр нь анхаарч байна.
Харин Тесс бол шинэ санаа сэдэгч, адал явдалд дуртай, уул хаданд авирч, нэг дор 10 ном уншчихдаг. Тэр Оакландад амьдардаг бөгөөд байгаль орчны зөвлөх геологичоор ажилладаг. (гэрээсээ шүү!)
Бага үнээр бүтэх микроскоп хийхээр ажиллаж байхдаа эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад ямар багаж дутагдаж байгааг олж харжээ.
Микроскоп дэлхийд өргөн тархаж буй ухаалаг гар утас хоёроор хол байгаа өвчтөн, эмч хоёрыг холбох боломжийг скайлайт өгч байна. Коста Рикад скайлайтын тест хийж байх зуур Энди, Тесс хоёр скайлайтыг боловсролд ашиглаж болох юм гэдгийг олж харжээ. Үүнээс хойш уг төслийг олон найз нөхөд нь дэмжиж эхэлжээ.
Дэлхийг аврах Скайлайтын хоёр жишээ
Африкийн Малави дахь эрүүл мэндийн ажилтнууд хэдэн зуун бээрийн цаана байгаа эмч нарт ойролцоогоор 1980 микроскопны зураг илгээж өвчтний оношийг тогтоох боломжтой.
Харин дунд сургуулийн сурагчдад скайлайт цагаа өнгөрөөсөн хуучны микроскопны оронд дижитал төхөөрөмж ашиглах боломж олгож байна. Найз нөхөд, багштайгаа авсан зургаа утасныхаа дэлгэцээр хуваалцаж, хичээлийн дараа Фэйсбүүктээ оруулах гэх мэтээр хичээлд нь цоо шинэ элемент оруулж буй хэрэг. Үүнээс гадна ашиглалтаас гарах дөхсөн технологийг шинэ аргаар ашиглах боломж өгч байгаа билээ.
Хэрхэн ажилладаг вэ?
Скайлайт ухаалаг гар утасны камерийг микроскопны дуранд тааруулан тогтвортой барьж өгнө. Ерөнхийдөө микроскопны дурангаар гар утасны зураг авна гэсэн үг. Скайлайт нь хэрэглэхэд тун хялбархан бүтээгдсэн тул гар утсаа зөв байрлуулаад түгжихэд л болно.
Алхам алхмаар заавар
1.Нэг болон түүнээс дээш резинэн оруулга ашиглан скайлайтыг микроскопны дуранд тааруулан чангална. Ингэснээр скайлайтыг микроскопны дуранд сайн бэхлэж өгнө.
2.Ухаалаг гар утсаа хоёр хавчуурганы хооронд байрлуулна.
3.Микроскопны зураг гар утасны камерны төвд орж иртэл утсыг баруун зүүн, дээш доош гулгуулна.
4.Зураг тод харагдах хүртэл скайлайтыг дуранд гулсуулсны дараа боолтыг чангална.
Онцлог
-Ухаалаг гар утасны автомат тохируулгаар дамжуулан тухайн авах гэж буй зурагны фокус тохирно.
-Хурууныхаа хөдөлгөөнөөр фокусыг нь тохируулна (зарим утаснууд тухайн авах гэж байгаа зурган дээрээ дарахад автоматаар фокус нь тохирдог)
-1.00”-ээс 1.75” хүртэл диаметрээс бусад бүх микроскопны дуранд таарна.
Материал
Скайлайтыг хөнгөн пластикаар хийсэн тул бүх багаж нь нийлээд 4.9 унци болно. Энэ бол iPhone-оос хөнгөн гэсэн үг. Гар утсыг барьдаг тавцан нь нугардаггүй, хагас тунгалаг пластикаар хийгдсэн. Харин суурь болон хавчуурга нь удаан эдэлгээтэй пластикаар хийгдсэн байна.