Nokia хамгийн үнэтэй гар утас үйлдвэрлэдэг охин компани Vertu-гаа зарна. Ийм алхам хийснээр тус компани ухаалаг утасны зах зээлд хүчтэй өрсөлдөгч болох гэнэ. Өдгөө жилийн орлого нь 268-402 сая ам.доллар байгаа компаниа заруулахаар Goldman Sachs банкинд хандсан бөгөөд одоогоор үнэлгээ эцсийн байдлаар гараагүй байна. 1998 онд байгуулагдсан Vertu үнэт металл, чулуун чимэгтэй байдаг бөгөөд түүний бүтээгдэхүүнийг Орос, Азийн орнууд, мөн Ойрхи Дорнодод ихээхэн сонирхдог гэнэ.
Нх сурвалж: http://www.toimsetguul.mn/