Хуралдаанаар уг шагналд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталжээ.
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын хийж бүтээх идэвх санаачилгыг өрнүүлэн, монгол хүний оюун ухаан, авьяас билэг, хөдөлмөр зүтгэлийн илэрхийлэл болж чадсан бүтээн байгуулалтыг 2010 оноос эхлэн шалгаруулдаг болсон билээ. 2010 оны буюу анхны шагналыг монгол түмний оюун санааны хөгжилд шинэ хуудас нээж чадсан “Британника ширээний нэвтэрхий толь” бүтээлд хүртээсэн юм. Уг нэвтэрхий толийг бүтээсэн багаас нэг хүн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор, 10 хүн төрийн одон, медалиар шагнагдсан байна.
2011 оны “Төрийн гэрэгэ” шагналд Нийслэлийн Засаг даргын зүгээс нэр дэвшүүлсэн З бүтээлийн танилцуулгыг ажлын хэсгийн гишүүд авч үзлээ.
Уг шагналд нэр дэвшүүлэх ажил 2012 оны нэгдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ. Шагналын эзэд Цагаан сарын битүүний өдөр тодрох болно.