Хаадын захидлын хуулбарыг Үндэсний музейд хадгалуулахаар өглөө

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Хаадын захидлын хуулбарыг Үндэсний музейд хадгалуулахаар өглөө

1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Монголчууд Манж гүрнээс салж, бие даан тусгаар тогтносноо дэлхий дахинд албан ёсоор зарласан билээ. Ийнхүү тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойг өргөн тэмдэглэхтэй холбогдуулан 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхэн ач холбогдлыг судлан сурталчлах олон арга хэмжээ зохион байгуулж байна.

 Монголын Үндэсний музейд нээлтээ өнөөдөр хийсэн “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил” үзэсгэлэн тэдгээр арга хэмжээний нэг юм. Тус үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудлын зөвлөх Р.Болд оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчид Италид айлчлах үеэр нь Ватиканы архиваас дурсгасан хаан Гүег, ил хаан Хасан нарын Ромын папад илгээсэн захидлын хуулбарыг хадгалуулахаар тус музейд захирал Ж.Саруулбуянд гардуулан өгөв.

Энэхүү үзэсгэлэнд Архивын ерөнхий газар, Монголын Үндэсний музейд хадгалагдаж байгаа Үндэсний эрх чөлөөний хувьсгалд холбогдох түүхэн чухал соёлын биет болон биет бус үзмэрийг дэглэн тавьжээ. Тухайлбал 1911 оны шашин, төрийг хосолсон Хаант Монгол улсын төрийн далбаа, хааны болон яамдын тамганы дардас, туг, Монгол Улсаас батлан гаргасан хууль дүрэм, гадаад дотоодын харилцааг илтгэх түүхэн баримт бичгүүд, VIII Богдын эдэлж хэрэглэж асан эд өлгийн зүйлс зэрэг түүхэн ховор олон үзмэрийг үзэгч олондоо толилуулж байна.

200-гаад үзмэр бүхий тус үзэсгэлэн 2012 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр хүртэл ажиллах юм байна.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж