УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж байна. Тус хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж буй юм. Ингэхдээ ажлын хэсэг дээр дэмжлэг авсан саналын томъёолол бүрээр гишүүдээр санал хураалгаж байна. Нийт 32 саналын томъёоллоор санал хураалгах аж. Тиймээс олны анхаарлын төвд байгаа Архи, тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэгч, борлуулагч, зуучлагч болон энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчийг сонгуульд нэрээ дэвшүүлэхийг хязгаарлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээгүй байгаа юм
Г.Дарь