“Crush Bash” ба Солонгосын одод

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

“Crush Bash” ба Солонгосын одод

Монголын хөгжмийн ертөнцөд өөрсдийн стиль, имижээрээ бусдаас ялгарч, богино хугацаанд олны танил болсон хамтлаг бол “Crush Bash”-ийнхан. Тэднийг анхны уран бүтээлээ цацаж эхэлсэн цагаас эхлэн үзэгч, сонсогчид Өмнөд Солонгосын оддыг дууриасан хэмээн шүүмжилсэн. Гэсэн ч хамтлагийн залуус шантралгүй уран бүтээлээ туурвисаар. Тэд саяхан нэгэн шинэ клипээ цацсан. Хаа очиж нэг их хэл ам бололгүй, чимээгүйхэн өнгөрсөн. Харин тэдний өмнөх клипүүд одоо ч Өмнөд Солонгосын хамтлаг, дуучдын клипний санааг хулгайлж, бүжгийг нь хуулбарласан хэмээх хэл ам тасрахгүй л байна. Онлайн хэрэглэгчдийн дунд хамгийн олон хэрэглэгчидтэй www.youtube.com сайтад тус хамтлагийн хуулбарласан гэх клипүүдийг Өмнөд Солонгосын хамтлаг дуучдын жинхэнэ хувилбартай нь хамт оруулжээ.

Энэ бүхнээс харахад “Crush Bash” хамтлагт шинэ бүжиг дэглээч, мөн чадварлаг стилист хэрэгтэй бололтой шүү.

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж