Тэрбээр “МАХН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооны зүгээс Хууль зүйн сайд Ц.Нямдоржид зургаан асуулга хүргэж байна. Нэгдүгээрт АН, МАН-аас амласан 1-1.5 сая төгрөгөө бэлнээр өгөх. “Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” хөдөлгөөнөөс санаачилсан “Өргүй монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хоёрдугаарт төрийн албан хаагчид буюу эмч багш, баг, сум, аймгийн засаг дарга нарын намаар ялгаварлан гадуурхдаг, улс төржсөн байдлыг таслан зогсоох, гуравдугаарт нийгмийн бүх давхаргыг хамарсан архидалттай тэмцэх, дөрөвдүгээрт сонгуулийн хуулийг яаралтай батлах, тавдугаарт долдугаар сарын 1-ний үймээнээр амь насаа алдсан таван залуугийн ээжийн гомдлыг тайлж, гэмт этгээдүүдэд хариуцлага тооцуулахыг сануулж байна” гэсэн юм. Эцэст нь шударга ёсны төлөө тэмцэж байгаа МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, Амлалт нэхэх ард түмний холбооны ерөнхий зохицуулагч Г.Уянга нарыг доромжилж, нэр хүндийг нь унагахгүй байх, үнэний дуу хоолой болж байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслийг ялгаварлахгүй байхыг анхааруулж буйгаа мэдэгдлээ. Тэд “Ц.Нямдорж сайд иргэдэд Н.Удвал авгай, Г.Уянга гэж муур шиг шар хүүхний үгийг битгий сонс, Зууны мэдээ сонинг уншихгүй, TV-9 телевизийг битгий үзээрэй хэмээн уриалж явсан нь сайд хүнд байж боломжгүй ёс зүйгүй үйлдэл” гэв.
Н.Энхбаярын нам эмэгтэйчүүдийн холбоо байгуулжээ
МАХН-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн холбоо байгуулагджээ. Тэд их хурлаа энэ сарын 11-нд хийж, дүрмээ батлан удирдлагаа сонгосон байна. Их хуралд нийслэл, орон нутгийн 580 гаруй эмэгтэй оролцож, 11 хүний бүрэлдэхүүнтэй холбооны удирдлага, 7 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын хороо байгуулж, төрийн бус байгууллагын статустай үйл ажиллагаа явуулах болжээ. Тус их хуралд Баянхонгор аймгаас оролцсон Одончимэг нарын хүмүүс өнөөдөр мэдээлэл хийж, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хандан зургаан асуулга тавьж, уриалга гаргаж буйгаа дуулгалаа.
С.Отгон