Баруун бүсийн аймгуудад 9 081, Хангайн бүсэд 11 599, Төвийн бүсэд 11 477, Зүүн бүсэд 5 089 хүн шинээр ажлын байртай болсон бол Улаанбаатар хотод 32 мянга 630 хүн ажилд оржээ. Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүрэгт тус бүр 5 мянгаас дээш хүн шинээр ажлын байртай болсон байна.
Ховд аймаг 2121 хүнийг шинээр ажлын байртай болгосноор баруун бүсдээ тэргүүлсэн бол Хангайн бүсэд Архангай аймаг 2293, Төвийн бүсэд Төв аймаг 2349, Зүүн бүсэд Дорнод аймаг 2265 хүнийг шинээр ажлын байртай болгож бусдыгаа хошуучилжээ.
Улсын хэмжээнд нийт ажилд орсон хүний 12 673 нь барилгын салбарт ажиллаж байгаа нь хамгийн ихэд тооцогдож байна. Харин хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт 12 457, бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт 8 614, уул уурхай, олборлолт, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 7175- 8400 хүн шинээр ажилтай болсон дүн гарчээ.
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил“-ийн хаалт энэ сарын 16-нд болно. Энэ хүрээнд Соёлын төв өргөөнд “Хөдөлмөрийн яармаг-2012” арга хэмжээ болохоос гадна Төрийн ордонд жилийн ажлын хүрээнд хийсэн ажлаа дүгнэх юм байна.