
Драмын театрын залуу од Отгонцэцэг үеийнхэн дундаа авьяас чадвар, дур булаам байдлаараа бусдаас ялгарч чаддаг. Түүний талаар шар хэвлэлүүдэд гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж бичдэг ч жүжигчин бүсгүй энэ бүхнийг үгүйсгэж “би ганцхан хамрандаа мэс засал хийлгэсэн, бусад бүх зүйл минь эцэг, эхээс заяасан тэр л хэвэээрээ байгаа” хэмээн хариулт өгч байсан. Тэгвэл энэ дур булаам жүжигчин бүсгүй их романтик нэгэн гэнэ. Тэрбээр саяхны нэгэн ярилцлагадаа “Би их романтик хүн. Секс бол амьдралын хамгийн гол нандин зүйл. Хоёр хүн бие биенээ мэдэрч, хайрлаж, уусч хийсэн секс хамгийн гоё. Би олон нийтийн газар секс хийх нь тохиромжгүй гэж үздэг. Харин хоёулхнаа үедээ гэртээ янз бүрийн өрөөнд , ер нь хаана ч сексдэж болно биз дээ” гэж хэлжээ. Одоогоор Отгонцэцэг ганц бие бөгөөд цагаан морьтой ханхүүгээ сэтгэлдээ төсөөлж, түүнийгээ хүлээж байгаа аж.
М.Анир