УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг 15.00 цагт дахин зарласан ч хараахан ирц бүрдээгүй байна. Тус хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх шатанд Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгаас санал болгосон Архи, тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэгч, борлуулагч, зуучлагч болон энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчийг сонгуульд нэрээ дэвшүүлэхийг хязгаарлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Ирц бүрдэн эл төслийг хэлэлцэх тохиолдолд нэлээд ширүүхэн мэтгэлцээн үүсч мэдэх төлөвтэй байна.
Г.Дарь