”Алдагдсан газар нутагаа сураг гаргах минь”

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

”Алдагдсан газар нутагаа сураг гаргах минь”


СҮХБААТАР АЙМГИЙН УУГУУЛ Л.БОР ЭГЧ: АЛДАГДСАН ГАЗАР НУТАГАА СУРАГ ГАРГАХ ГЭЖ АДЛУУЛЖ ХӨӨГДӨЖ Л ЯВНА

1. Алдагдсан газар нутагаа сураг гаргах гэж адлуулж хөөгдөж л явна

Саяханы нэг өдөр Ашигт малтмалын газрын нээлттэй өдөрлөг боллоо. Сураг алдраад байгаа хэсэг лиценз гэнэт алга болсон байв  газар нутгийнха нэгээхэн хэсгийг хаанахын ямар улсын мэдэлд очсныг одруулж нутгийнхандаа  мэдэээлэх зорилгоор очлоо.

АМГ-ын хоёр гурван давхарт дүүрэн самбар өлгөчихсөн, хэвлэл мэдээллийнхэн ирчихсэн коридороор нэг бужигнасан хүнтэй байнаа. Дарьгангын тусгай хамгаалалт бүхий цогцолборт газрууд цацраг идэвхт ашигт малтмалын  хайгуулын лицензд орсон тухай  мэдээлэл бэлтгээд, Телевиз сонины залуучуудад өгч анхаарал хандуулах санаатай байв. Хэвлэл мэдээллийн залуучууд дарга нараас нь  ярилцлага авсан болоод  пир хийтэл орж ирээд, эцэс төгсгөлдөө юу болох тухай сонирхдог ч үгүй зангаараа уралдаад л гараад явцгаалаа. Дайралдсан ганц хоёр залуучуудад мэдээллээ өглөө. Нэг их анзаарч  ойшоож байгаа хүн ч алга харин нэг сэтгүүлч охин та хэний даалгавраар явж байгаа юм бэ? Гэнэ шүү? Хэний даалгавар байхав дээ? Хэвлэл мэдээллийнхэнд чихэр тараагаад зогсож байсан АМГ-ын  нэг бүдүүн  хүүхэн   намайг их загнаж байна. Та юу тараагаад  хүн үймүүлээд байгаа юм бэ? Гар гар  гэнээ.  Өнөөдөр чинь нээлттэй өдөр болж байгаа гээ биздээ. Хууль зөрчсөн ноцтой зүйл хийгээгүй  гэв.

Тэгж байтал АМГ-ын дарга Ц.Батхуяг гараад ирэхээр очиж уулзаад  тодруулага  авах санаатайгаа хэлэхэд, туслахаа дуудаад  энэ хүний бичгийн хариуг өг!  гэж хэлчихээд шур хийгээд өрөөндөө ороод явчихлаа. Туслах залууг дагаад  явуулсан  бичигээ олохоор бичиг хэргээс  эхлэн  шүүлгээд хэд хэдэн өрөөгөөр орсон боловч олдсонгүй, бичиг авсан байж мэдэх  залуу нь сургалтанд явсан гээд  мухардав.

За тэгээд  нэгэнт ирснийх  даргатай нь уулзаад явахаар шийдэн үүдэнд нь хүлээгээд л, хүмүүс орж гараад  суугаад л байлаа. Гэтэл туслах залуу та одоо яв яв гэж намайг хөөлөө. Манай дарга хүн ихтэй байна, бид унд цайгаа уудаг амрах  эрхтэй хүмүүс л гэнэ. Би ч гэсэн хүн биш үү? Нээлттэй өдөр гээ биз дээ гэж хэдэрлэв. Туслахын дэргэд нь байсан нэг бүдүүн залуу энэ төрийн байгууллага та нар шиг гудамжны хүмүүсийн ордог газар биш ухааны дээрэлхүү үг хэлж загнаж байна. Эд нар ер нь намайг чирч гаргах нээ хөөе, гэж мэдрээд гарлаа. Гараад хаашаа явах билээ гэж бодосноо гандан буурахгүй.Ер нь цөмийн  энергийн  газар очъёо гэж  бодлоо.

2. Цөмийн энергийн газарт эрэлээ үргэлжлүүлэв

Энд бас нээлттэй өдөр болж байж ч магадгүй  гэж  очоод өрөө өрөө шагайсаар яваад нэг өрөөнд ороод би ийм зүйл тодруулах санаатай явна. Хэнтэй уулзвал болох бэ? Гэлээ. Харин өөрийгөө Цөмийн энергийн газрын  хэлтсийн дарга, лиценз хариуцдаг Т.Баярбаясгалан гэж танилцуулсан сайхан нэртэй нэг нөхөр миний биеийн байцаалттай танилцаад, би танд албан ёсоор ярилцлага өгөхгүй, хэрэв ярилцлага авах гэж байгаа бол манай хэвлэлийн төлөөлөгчөөр дамжуулж  цаг авдаг юм. Гэвч та нэгэнт зориод ирсэн болохоор чинь таны сонирхсон асуултанд тодруулга өгөе гэхээр нь баярлаад, эгээл нулимс дуслуулсангүй, энд тэнд ад үзэгдэж явдаг хүн чинь хааяа ч гэсэн ийм гайгүй хүнтэй таарахаар нээрээ хоолой зангираад л явчихдаг юм.

3. Цөмийн энергийн газрын хэлтсийн дарга Т.Баярбаясгалантай хөөрөлдөв.

 Цөмийн энергийн тухай хууль  2009 оны  8 сарын 15нд   батлагдаж гарсан. Бид энэ хуулийн дагуу л үйл ажиллагаа явуулдаг. Энэ  хууль  ашигт малтмалын тухай хуулиас олон давуу талтай сайн хууль болсон гэж мэргэжлийн хүний хувьд бид хэлж чадна. Онцолж хэлэх юм бол, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дамлан худалдах, банкны барьцаанд тавих зэргийг хориглосон байгаа.

Ашигт малтмалын газраас, цацраг идэвхт ашигт малтмалын  тусгай зөвшөөрлүүд,  манай газарт шилжиж  ирсэн, түүнийг нь шинэчлэн бүртгэж авсан, хуучин эзэмшиж байсан компаниуд нь хэвээрээ байгаа, манайх шинээр нэг ч тусгай зөвшөөрлийг олгоогүй гэв.

Танай аймгийн нутагт   АНУ, Франц, Оросын  хуучин эзэмшиж байсан компаниуд нь  Монгол  улсын Засгийн газартай хийсэн гэрээнийхээ дагуу л үйл ажиллагаа нь явагдаж байгаа. Манайд цацраг  идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд шилжиж ирэхээс өмнө, улс дамнан зарагдсан худалдагдсан тусгай зөвшөөрлүүд  байдаг  түүнийг бид мэдэхгүй.

Асуулт: Орон нутгийн засаг захиргаа ч, иргэд ч  урран цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хэдийд яаж олгогдоод байгааг мэдэхгүй байна л даа. Нэг л мэдэхэд байгалийн цогцолборт баян бүрдийн газрууд, тахилга шүтээн уул овоод нь орчихсон байдаг. Ашигт малтмалын газраас олон нийтэд зориулж гаргадаг сайтын жагсаалтаас  яагаад, урраны  тусгай зөвшөөрлийг хассан  юм бэ?

Хариулт: Цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олон нийтэд зориулсан  сайтад тавихад болохгүй  юм байхгүй. Цаашид тавина байхаа.  Миний энэ ярьж байгаа зүйл бол албан ёсны ярилцлага биш шүү? Таныг зорьж ирсэн болохоор чинь л хүндэтгээд тодруулга өгч байна. Бид албан  бичгээр хариу өгнө, миний хэлэх зүйл энэ  гэв.

Эндээс за баярлалаа гээд гарав. Эрлийн хүн анхны сураг гарсанд урамшилгүй яахавдээ. Албан бичгийн хариу ч яахав дээ. Бөөрөнхий бүрхэгдүү л байдгийг мэдэхгүй биш. Эндээс шууд гараад явахаар нэг л сэтгэл дутуу санагдаад, даргын өрөө тийш  явлаа.

4. Цөмийн энергийн газрын орлогч дарга Ц.Дамдинсүрэнтэй хөөрөлдөв.

Орлогч дарга Ц.Дамдинсүрэн гэсэн хаалганд ирэв,  нэг хүүхэн гараад явахаар нь орох уу гээд  хариуг нь  сонсолгүй  шууд л ороод л явчихлаа. За тэгээд …да да …гээд л ярилаа. Нэг их хүйтэн ихэмсэг хямсгар хүн биш бололтой санагдлаа. Манай дарга Ц.Энхбат эмчилгээнд гадаадад явсан. Уран ашиглах гэдэг бол иргэд та нарын ярьж байгаа шиг тийм аюултай зүйл биш, хамгийн гол нь аюулгүй байдлаа  стандартаа л  сайн хангах хэрэгтэй гэнэ. Японд болсон явдал байгалийн гамшиг байсан, тэр болгон тохиолдоод байдаггүй. Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж