Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн


АНУ-ын Аризона мужийн “Пиппен” музейд ирэх бямба гаригт Монголын баруун хязгаарт амьдардаг казах түмний тухай сонирхолтой лекц уншина. Унших хүн нь “National Geographic”-ийн шилдэг гэрэл зурагчдын нэг Дэвид Эдвардс. Түүний лекц олон нийтэд нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй.


Дэвид 30 шахам жил гадаадын улс орнууд, тэр дундаа төв Азиар түлхүү аялсан хүн. Монгол орон түүний хувьд онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Тэр төрийн бус байгууллага байгуулсан бөгөөд өвлийн дулаан хувцас, эм, эмнэлгийн тусламжийн хэрэгслүүдийг Монголын хөдөө нутгийн ядууст илгээдэг. Анх 1999 онд Монголын казах түмний тухай түүний нийтлэл, гэрэл зургууд нь “National Geographic” сэтгүүлд гарсан байна. Тэр жилээ гэрэл зургууд нь “National Geographic”-ийн шилдэг 100 гэрэл зурагт багтжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж