Дашрамд сонирхуулахад, Монголын Үндэсний олимпийн хороо (МҮОХ), Монголын спортын сэтгүүлчдийн холбоо (МССХ) хамтран Оны шилдэг тамирчин, дасгалжуулагчийг тодруулдаг уламжлалтай. Спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уг наадамд олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ П.Лхамдэгд нарын дөрвөн жүдоч нэр дэвшээд байгаа юм.
Х.Цагаанбаатарын хүрэл медаль хүртсэн “Их дуулга” тэмцээн нь жин бүрийн олимп, дэлхийн аваргуудын бүх зардлыг дааж оролцуулдаг болохоор бүх л шилдгүүд ирдэг, нэг ёсондоо тэр жилийнхээ хамгийн том тэмцээний нэгд тооцогддог онцлогтой юм. Тус тэмцээнээс анх 1991 онд Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Баттулга мөнгө, 1995 онд Гавьяат тамирчин Х.Болдбаатар хүрэл, 2007 онд Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од мөнгөн медаль хүртэж байсан бол Х.Цагаанбаатар 2006, 2010, 2011 оны “Их дуулга”-аас нийт гурван хүрэл медалийн эзэн болоод байна.
Х.Цагаанбаатар 2011 оны хувьд:
2. Парисын “Их дуулга”-д 5-р байр
3. Польшийн “Дэлхийн цом”-д 5-р байр
4. Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль
5. Москвагийн “Их дуулга”-д 5-р байр
6. Бразилын “Их дуулга”-д 5-р байр
7. Сан Паолугийн “Дэлхийн цом”-д мөнгөн медаль,
8. Майамигийн “Дэлхийн цом”-оос алт,
9. “Чингис хаан”-“Дэлхийн цом”-ын тэмцээнээс алтан медаль
10. Амстердамын Гран-при тэмцээнээс хүрэл медаль
11. Өмнөд Солонгост болсон “Дэлхийн цом”-д мөнгөн медаль
12. Японы “Их дуулга”-аас хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Тодруулбал, нийт 12 тэмцээнд оролцож, гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл, нийт найман медаль хүртэж, гурван тэмцээнд шагналт байрт эзэлсэн бөгөөд 2011 онд гадаадад болсон тэмцээнд 51 барилдаан хийхдээ 41 ялж, арав ялагдсан статистик үзүүлэлт байна.