Даншгийн их аварга Чүлтэмээр овоглосон удамт бөхчүүдийн нутаг, дуу хуурын өлгий Дундговь аймгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болох гэж байна. Дундговь аймгийн нутгийн зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний бөхийн холбоо, “Түшээт ханы аварга” дэвжээнээс хамтран зохион байгуулах тус барилдаан арванхоёрдугаар сарын 17-нд Монгол бөхийн өргөөнд болох юм. Барилдаан тухайн өдөр 14.00 цагаас эхлэх ажээ.
Эх сурвалж: www.undesniibukh.mn