93 сургууль, 74 цэцэрлэг ажил хаялтад нэгдээд байна

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

93 сургууль, 74 цэцэрлэг ажил хаялтад нэгдээд байна

МҮЭ-ийн төв байранд МБШУ-ны ҮЭ-ийн холбооны Боловсролын ажилтнуудын ажил хаялт зохион байгуулах түр хороо өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэд энэ сарын 12-ны өглөөний 08:00 цагаас эхэлсэн ажил хаялтанд 93 сургууль, 74 цэцэрлэг нийт 11 мянга 570 багш ажилчид нэгдээд буй талаар мэдээлэв. Мөн хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэг, сургалт үйлдвэрлэлийн төвийн 36 Холбоо, хороодоос дэмжиж байгаагаа илэрхийлсэн гарын үсэг ирээд байна. Багануур дүүргийн Гүн галуутай, Налайх дүүргийн Эрдмийн оргил, Голомт цогцолбор сургуулиуд ажил хаялтанд оролцсон байна. Сэлэнгэ аймгийн Бугант сумын сургууль жагсаал хийж, мөн аймгийн Хөтөл, Сайхан сумын сургуулиуд ажил хаялтанд оролцож орон нутгийн телевизээр ажил хаялтын мэдээллээ цацсан байна.

 

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж