Дээрэмчинг барихад эмээ тусалжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Дээрэмчинг барихад эмээ тусалжээ

Москва хотын цагдаа нарт дээрэмчинг барихад тэтгэврийн эмээ тусалсан тухай Интерфакс агентлаг (www.interfax.ru) мэдээллээ.

Басман гудамжинд байдаг Сбербанк дотор нэгэн эмэгтэйн мөнгөтэй цүнхийг авч зугтаасан Авхазийн иргэнийг хамгаалагч нар барьсан байна. Эмэгтэй байр зарсан мөнгө таван сая 300 мянган рублийг хадгаламжиндаа хийх гэж байжээ. Тэрээр теллерт мөнгөө өгөөд зогсч байтал нэгэн эрэгтэй гүйж ирээд мөнгөтэй цүнхийг нь булааж авсан аж.

Эрэгтэйг банкнаас гарахаар чиглэх үед нэгэн эмээ таягаараа түүний нуруу руу цохисон гэнэ. Гэнэтийн цохилтод сандарсан дээрэмчин мөнгөтэй цүнхийг унагаасан бөгөөд энэ үед хамгаалагчид түүнийг барьсан байна.

Цагдаа нар уг эрэгтэй урьд нь олон гэмт хэрэг үйлдэж байсан нь тогтоосон бөгөөд хэрэгтэнг орон байрны хулгайн гэмт хэрэгт сэжиглэж байгаа юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж