Обама Иранаас онгоцоо нэхэв

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Обама Иранаас онгоцоо нэхэв

Нисэгчгүй, тагнуулын RQ-170  онгоцыг эргүүлэн өгөхийг Ираны засаг захиргаанаас АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама хүссэн тухай BBC агентлаг мэдээлэв. Энэ онгоц одоо Ираны цэргийнхний мэдэлд байгаа юм.

Ираны Ерөнхий Сайд Нури аль-Маликитай хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр даваа гаригт Б.Обама ингэж мэдэгдлээ. Тэрээр онгоцны сүйрлийн талаар болон онгоц ямар ажиллагаа явуулсан тухай тодорхой мэдээлэл хийгээгүй байна. Арванхоёрдугаар сарын дөрвөнд Ираны эх сурвалжууд тус улсын агаарын орон зайг зөрчсөн RQ-170 нисэгчгүй онгоцыг сөнөөсөн тухай мэдээлсэн юм. Гэхдээ цахилгаан “урхиар” онгоцыг барьсан учир онгоц бараг гэмтээгүй аж. Афганистаны хилээс 225 км зайтай газарт онгоцыг унагаажээ.

Харин АНУ-ын засаг захиргааны төлөөлөгч арванхоёрдугаар сарын таванд мэдэгдэхдээ иранчууд уг онгоцыг сөнөөсөн гэх ямар ч мэдээлэл байгаагүй гэсэн юм.  Афганистанд үйл ажиллагаа явуулж буй Олон улсын хүчнээс энэ онгоц Афганы нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байгаад алга болсон гэж мэдээлсэн. Гэсэн ч дараа нь энэ нисэгчгүй онгоц Ираны талаар тагнуулын мэдээлэл цуглуулж явсан гэсэн мэдээлэл тараад байгаа юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж