“Coca-Cola Zero” боулингийн тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

“Coca-Cola Zero” боулингийн тэмцээн боллоо

Монголын боулинг сонирхогчдын холбоо, “MCS Coca-Cola” компанитай хамтран 2010 оны нэгдүгээр сараас эхлэн “Coca-Cola Zero Championship” боулингийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ. Хоёр дахь жилдээ зохиогдож буй “Coca Cola Zero Championship-2011” тэмцээний финалын шатны тэмцээн амжилттай болж, аваргууд тодорсон байна.

Салбар бүрээс шагналт байрт шалгарч, тэмцээнд оролцох эрхээ авсан нийт 33 байгууллагаас 25 багийн тамирчид хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвараа сорин өрсөлдсөн бөгөөд “МТ” групп, “Ньютел” ХХК, “Кувейтийн ЭСЯ”, “СЭЗДС”, “Чингис Хаан” банк, “ТЭЦ-3”, “Багануур”, “MCS Электроникс”, “Бимекс Тек”, “Шастиний нэрэмжит төв жмнэлэг”, “УБЦТС”, “Монголын дартс сонирхогчдын холбоо”, “Мобиком”, “ХАС” банк, “Таван цагариг” сонин, “Юнител”, “ГХЯ-ны Димломат ёслолын алба”, “Эрнст энд Яанг Монголиа” аудитийн байгууллага, “Top Floor” ХХК, “NTV” телевиз зэрэг байгууллагын тамирчид ороцсон билээ.  

Шилдэг 16 багт “Ньютел”, “Монголын триатлоны холбоо”, “Мобиком”, “Орбит Нэт”, “СЭЗДС”-ийн нэгдүгээр баг, “Смарт Савхи”, “Top Floor” ХХК, СЭЗДС-ийн хоёрдугаар баг, “Монголын дартс сонирхогчдын холбоо”, “Ододsports.мн”, “ТЭЦ-3”, “Таван цагариг”, “МТ” групп, “ХАС” банк, “MCS электроникс”, “Бимекс Тек” зэрэг байгууллагын тамирчид шалгарсан бөгөөд энэхүү 16 баг цааш онооны байдлаараа жагсч, нэгээр гарсан баг хамгийн сүүлийн байрт бичигдсэн багтай, хоёроор гарсан баг 15-аар гарсан багтай гэх зэргээр халз тоглож, шилдэг найман багийн нэрс тодорсон юм. Ингээд шөвгийн наймд “Ньютел”, “Монголын дартс сонирхогчдын холбоо”, “ТЭЦ-3”, “Мобиком”, “СЭЗДС”-ийн нэгдүгээр баг, “МТ” групп, “Top Floor”, “MCS Электроникс”-ийн тамирчид шалгарчээ. Улмаар дээрх найман баг ирэх сарын 17-нд “City Cup-2011” тэмцээний шилдэг найман багтай халз тоглож, аваргаа тодруулах юм.

“Coca-Cola Zero Championship” тэмцээний шөвгийн наймд шалгарсан багууд дахин халз тоглоход, “Ньютел” компанийн тамирчид “Монголын дартс сонирхогчдын холбоо”-ны тамирчдыг 790-718 оноогоор, “МТ” группын тамирчид “СЭЗДС”-ийн 1-р багийн тамирчдыг 779-759 оноогоор, “Top Floor” компанийн тамирчид “МСS электроникс”-ийн тамирчдыг ганцхан онооны илүү буюу 740-739 оноогоор, “Мобиком”-ийн тамирчид “ТЭЦ-3”-ийн тамирчдыг 794-653 оноогоор тус тус хожиж шилдэг дөрөвт шалгарсан юм. Харин энэхүү тэмцээний шилдэг тоглогч буюу хамгийн өндөр оноо авсан тамирчнаар “Бимекс Тек” ХХК-ийн багийн тамирчин залуу тоглогч  Б.Мөнхтулга нэг тоглолтод 224 оноо авснаар шалгарч, “Биг Боулинг” төвөөр үйлчлүүлэх тоглолтын эрх, “Эм-Си-Эс Кока Кола” компанийн нэрийн бүтээгдэхүүн “Coca Cola Zero” ундаагаар шагнууллаа.

Боулинг сонирхогчдын тоо болон тамирчдын тоо өдөр бүр нэмэгдэж байгаа нь энэхүү боулингийн спортын ач тус болоод хүний биед нөлөөлөх эерэг талыг мөн чөлөөт цагаа зөв боловсон эрүүл өнгөрөөх нэгэн шинэ хэлбэр бий болсныг харуулж байгаа явдал билээ.   

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, спортыг дэмжигч  М-Си-Эс Кока-Кола компани хамтран ажиллаж байгаа бөгөөд тэмцээний үеэр боулингийн спортын хамгийн дээд оноо болох 300 оноо авсан тамирчинд 10.000.000 төгрөгийн шагналаар шагнах шагнал уламжлал болон явагдах болсныг дуулгахад нэн таатай байна.

“Coса-Соla Zero Championship-2011” тэмцээний шилдэг найман баг, “CITY CUP-2011” тэмцээний шилдэг найман багуудын халз тоглолт энэ сарын 17-нд 10.00 цагаас “BIG BOWLING” төвд болно.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж