“Ойлголтын градус”-аар бүтэх өөр өнцөг

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

“Ойлголтын градус”-аар бүтэх өөр өнцөг

Зураач А.Баярмагнай “Цагаан дариум” арт галлерейд маргааш анхны бие даасан  “Ойлголтын градус” контемпорари  уран зургийн үзэсгэлэнгээ нээх гэж байна. “Холилдсон ба холилдоогүй бодол хажуу тийшээ, нүд харин нөгөө тийшээ”, “Будалт самналт ололт шахалт дахин будалтууд”, “Шөрмөс мэт бодол татахад чангарсан толгой чинэрч хэн нэгэн бодол тасдана” зэрэг контемпорари буюу нэн орчин үеийн 15 уран бүтээлийг үзэсгэлэнд дэлгэх ажээ.

Үзэсгэлэнгийн нээлт маргааш 18 цагт эхлэх бөгөөд энэ үеэр зураачтай уулзан, сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой юм. Зураач А.Баярмагнай “Бид анх ирэхээсээ эхлээд бүх л зүйлсийн хэмжээнд шууд хамааралтай болчихсон байдаг. Бидний эрх чөлөө үргэлж далдлагдаж, нуугдаж байдаг.Тэгэхээр юмсын ертөнц хорвоо юу байдгийг өөрийнхөө өнцгөөс харуулах, бас үе үехэн үнэн төрхөө үзүүлж байдаг энэ жижигхэн завсруудыг мэдэрж байгаа болохоор зурсан юм” хэмээн зурагнуудынхаа тухай сонирхуулж байлаа. “Ойлголтын градус” үзэсгэлэн нэгдүгээр сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ.


У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж