Махны экспортыг дэмжих асуудлаар хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Махны экспортыг дэмжих асуудлаар хэлэлцэж байна

“Нэмэгдсэн өртөг бүхий махны экспортыг дэмжих асуудал” зөвлөгөөн МҮХАҮТ-ын байранд болж байна. Зөвлөгөөнд монгол махны чанарт тулгуурлан экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр махтай холбоотой судалгаа шинжилгээ хийдэг байгууллагуудын төлөөлөгчид, махны салбарын үйл ажиллагаа эрхлэгчид оролцож  байгаа  аж. Түүнчлэн “Монголын малын махны гарц, чанарын асуудал”, “Монгол малын махны биохимийн найрлага, хүнс тэжээлийн чанарын судалгааны дүн”, “Монгол махны үйлдвэрлэл, экспортын тойм, бүтээгдэхүүний аюулгүй байдлын менежментийн судалгаа” зэрэг сэдвээр илтгэл тавигдах юм байна. Зөвлөгөөнөөр мах, махан бүтээгдэхүүн экспортлогчдод учирч буй бэрхшээл, махны зах зээлийн талаар хийгдсэн судалгаа зэргийг танилцуулж, судалгаа шинжилгээний байгууллагуудыг тус салбарын бизнес эрхлэгчидтэй  хамтран ажиллах, шийдвэрлэх асуудлыг нэгтгэн гаргах аж. Мөн “Органик мах” хөтөлбөрийг боловсруулах талаар зөвлөлдөх юм байна.

О.Сэргэлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж