Ардчилал байгаагүй бол юун So Sexy…

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Ардчилал байгаагүй бол юун So Sexy…

Ардчилсан намынхан өнгөрсөн долоо хоногт Ардчилсан хувьсгал ялсаны 22 жилийн ойн баярын өдрүүдийг тэмдэглэсэн билээ. Ойн өдрүүдийн хүрээнд “Монгол хүн 2020-Улаанбаатар” хэлэлцүүлгийн хаалтыг Яармагийн дэнж дэх Спорт цогцолборт хийж, хэлэлцүүлэгт нийслэлийн есөн дүүргүүдийн төлөөлөл болсон 7000 гаруй хүн оролцсон юм. Энэ үеэр бүх оддын шоу тоглолт болж, түүнд монголын шинэ үеийн урлагийн төлөөлөл болсон хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөсөн нь жинхэнэ эрх чөлөөг тунхаглав. Ардчиллын өлгий нутаг АНУ-д ажиллаж амьдарч, суралцаж байгаад ирсэн Swetymotion хамтлагийнхан “So Sexy”  дуугаа дуулсан нь жинхэнэ сюрприз болов. Тус хамтлагийн гишүүн Н.Ганболор “Хэрвээ Монгол оронд ардчилал байгаагүй бол бид “So Sexy” гэж дуулахгүй. Люмино “Наймаг дагаад цэнгэ” дуугаа дуулах боломжгүй байсан. Ардчилалд баярлалаа” гэсэн нь хуран цугласан 7000 гаруй үзэгчдийг доргиосон гэхэд болно. Үзэгчид ч гэсэн дуучин Н.Ганболорын үгийг талархалтайгаар угтан авч “Ардчиллын эх орон АНУ-д сурч боловсороод ирсэн хамтлаг гэсэндээ ардчиллын үнэ цэнийг мэдэрч байна шүү. Нээрээ ардчилал байгаагүй бол юун So Sexy, Намайг дагаад цэнгэ гэж дуулах вэ” дээ гэцгээж байлаа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж