Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан цагдаагийн албан хаагчдын дурсгалыг хүндэтгэх “Бид мартахгүй” өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж байна. Жил бүр зохион явуулдаг “Бид мартахгүй” өдөрлөг Цагдаа олон нийтийн мэдээллийн төв буюу хуучнаар 801 дүгээр ангийн хурлын зааланд болж байгаа аж. Өдөрлөгийн үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан 100 гаруй цагдаагийн алба хаагчдыг эргэн дурсаж, тэдний ар гэрийнхэнтэй уулзаж байна. Энэхүү өдөрлөг нь мэргэжил нэгт алба хаагчдаа дурсаад зогсохгүй цагдаагийн албанд шинээр орсон залуу алба хаагчдад тангараг өргөсөн цагдаагийн эр, зориг, авхаалж самбаа, ажлынхаа төлөө амиа хайрлахгүй тэмцэж явсан түүхийг эргэн сануулдаг гэдгээрээ ач холбогдолтой аж.
Амиа алдсан цагдаа нарыг дурсаж байна
О.Сэргэлэн