Канадын Байгаль орчны сайд Питер Кент хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Киотогийн протоколоос гарч байгаагаа мэдэгдлээ. Киотогийн протоколд нэгдсэн орнууд өөрсдийн дураар гарах эрхтэй бөгөөд Канад улс энэ эрхээ эдлэх болно гэж тэрбээр хэлсэн байна. Гарах болсон шалтгаанаа хүлэмжийн хийг бууруулах Киотогийн протоколд хамгийн их хүлэмжийн хий ялгаруулдаг АНУ, БНХАУ одоо хүртэл нэгдээгүй, үр дүн гаргахгүй байгаа учраас гэж тайлбарлажээ.
ӨАБНУ-ын Дурбан хотод болсон чуулга уулзалтын сүүлийн өдөр АНУ, БНХАУ Киотогийн протоколд нэгдэхээс татгалзаж байгаагаа зарласны дараа Питер Кенд дээрх мэдэгдлийг хийсэн юм. Дурбанд дэлхийн 200 гаруй улс орны төлөөлөгч хүрэлцэн ирсэн ч шинэ шийдэл олж чадалгүй Киотогийн протоколыг 2020 он хүртэл сунгахаар болсон юм.
Х.Сайхан
Эх сурвалж: www.mminfo.mn