Лондонгийн Хөрөнгийн биржийн захирал иржээ

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Лондонгийн Хөрөнгийн биржийн захирал иржээ

Лондонгийн хөрөнгийн бирж /ЛХБ/-ийн Хувьцааны анхдагч зах зээл хариуцсан захирал Трейси Пиерс  Монголын хөрөнгийн биржийн урилгаар манай улсад хоёр өдрийн ажлын уулзалт хийхээр ирсэн байна. Тэрээр  юуны өмнө хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцах бөгөөд  Төрийн өмчийн хороо, “Багануур” ХК, “АПУ” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг байгууллагатай ажил хэргийн уулзалт хийх аж.
Үүний зэрэгцээ Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд ЛХБ хэрхэн хамтарч ажиллаж буй талаар  сэтгүүлчдэд тодорхой мэдээлэл өгөхөөр төлөвлөжээ.      
                                                                                                                                         Г.Идэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж