Өмнөд Солонгосын эргийн хамгаалагчид болон Хятадын загасчдын хооронд буудалцаан болжээ.
Энэ үеэр Хятадын нэг иргэн амиа алдсан байна. Шар тэнгисийн орчимд харуулд гарч байсан Өмнөд Солонгосын эргийн хамгаалагчид тэднийг "Хууль бусаар загас агнах гэж байна" хэмээн сэжиглэж, шалгуулахыг шаардсан боловч эсэргүүцэлтэй тулгарч гал нээхэд хүрчээ.
Ямартай ч энэ хэргээс болж хоёр орны дипломат харилцаа хурцдаж болзошгүй болов. Өнгөрсөн сард Хятадын загасчдын онгоц Японы бүс нутаг руу зөвшөөрөлгүй нэвтэрснээс болж иймэрхүү маргаан үүсэж байсан юм. Мөн 2010 онд ч үүнтэй төстэй үйл явдал болж байв.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин