Ш.Батцэцэг нарыг шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Ш.Батцэцэг нарыг шүүх хурал хойшлов

Сүхбаатар дүүргийн шүүхэд бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулсан гэх шүүгдэгч Ш.Батцэцэг, Ш.Отгонцэцэг, Ш.Туул нарт холбогдох хэргийг хэлэлцэх байсан ч ирэх мягмар гариг хүртэл долоо хоногоор хойшиллоо. Учир нь уг хэрэгт оролцох байсан зарим хохирогч ирээгүй байна. Нэг гэр бүлийн эгч дүүс болох Ш.Батцэцэг, Ш.Отгонцэцэг, Ш.Туул  нарт эрүүгийн хуулийн 124.2-т зааснаар буюу бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулсан, биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, унаа машинаар үйлчилсэн, орон байраар хангасан  гэх үндэслэлээр  буруутгаж байгаа аж. Ирэх долоо хоногт болох шүүх хуралд улсын яллагчаар Б.Өнөрмаа, даргалагч шүүгчээр С.Оюунчимэг нар оролцоно.

Өнгөрөгч долоо хоногт Сүхбаатар дүүргийн шүүх дээрх төрлийн хоёр хэргийг хэлэлцэж, ял оноосон. Бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулсан, зохион байгуулсан, орон байраар хангасан хэрэгт  ихэвчлэн эмэгтэйчүүд холбогддог аж. Тэд өмнө нь биеэ үнэлж байгаад бусдыг татан оролцуулж ашиг олдог байна.

Гэрэл зургийг Buka King.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж