Сирид сонгууль болж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Сирид сонгууль болж байна

Сирийн засгийн газар улс орон даяараа орон нутгын сонгуулийг явуулж эхлээд байна. Одоогоор 500 гаруй тосгон, 154 хотуудад сонгуулийн штафууд ажиллаж байна.  Гэвч улс орон даяар бослого, үймээн самуун  дэгдсэн, сөрөг талаас үндэсний ажил хаялт зохион байгуулсан нь сонгуульд оролцох иргэдийн идэвхид сөргөөр нөлөөлж байна.

Дамаскус , Хомс хотуудад нөхцөл байдал ямар байгаа талаар BBC оршин суугчдаас тодруулжээ.

Хомс хотын иргэн “Хомс хотод таван хүн рүү их буугаар галласан.  Олон байшин сүйрсэн. Та нар надаас сонгуулийн талаар асууж байна уу? Сонгуулийн байрууд хоосон, зөвхөн засгийн газраас томилогдсон эрх бүхий хүмүүс л тэнд байгаа. Бусад хүмүүс гэр гэртээ л байна. Засгийн газар  сонгуулийн үр дүнг луйвардахын тулд  хүмүүсийг сонгуулйин байр руу ирж байна гэж хэлж байна гэж би бодож байгаа. Хамгаалах албаныхан ажил хаялтын улмаас  хаагдчихаад байгаа дэлгүүр, үйлчилгээний  төвүүдийг нээх гэж хичээж байна. Чанга яригч ашиглан багш, сурагчдыг сургуульдаа явахыг шаардаж байна.

Мэргэн буучид хөдөлгөөн илэрсэн бүхнийг буудаж байна. Шархадсан эсэргүүцэгчдэд очиж  туслах  нь үнэндээ хэний ч хувьд  боломжгүй. Улаан загалмайнхан  эмнэлгийн тусламжийг хохирогчдод үзүүлэхийг хүссэн ч тэдэнд зөвшөөрөл өгөхгүй байна. Хомс хотын  байдал Хамгаалах албаныхны хяналтаас гарчихаад байна. Өнөөдөр хотод  найман хүн нас барсаны   хоёр  нь хүүхэд, нэг нь эмэгтэй хүн байна. Өчигдөр тэд 15 хүнийг алсан. Тэдний  дунд нэг настай, таван настай хүүхдүүд байсан. Үнэндээ Хомс хот цусан дунд байна” гэжээ.

Харин Дамаскус хотын иргэн, бизнес эрхэлдэг эмэгтэй “Хот ерөнхийдөө тайван байна. Гэхдээ өдөр бүр сэтгэл түгшээсэн мэдээ нэвтрүүлж, ард иргэд айдаст автсан.

Үүнээс гадна санхүүгийн хувьд хүнд байдалд орооп байна. Бизнес эрхлэгчид хүнд байдалд орж, ашиг орлого 50% буурсан. Хүнс, шатахууны үнэ нэмэгдсэн. Хүнд байгаа  нөхцөл  байдлыг далимдуулан хүмүүс дамын наймаа хийж байна.

Би нутгаа орхихоор шийдээд байгаа. Олон хүмүүс надтай адил байгаа ч тэдэнд боломж байхгүй байна. Манай оронд аль хэдйин иргэний дайн гарчихаад байна. Надад гадаад руу гарах боломж байгаа учраас би азтай хүмүүсийн нэг” хэмээн ярьжээ.

С.Нямтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж