Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Хэрэв та кофе шоп, ресторан гэх мэт бизнес эрхэлдэг бол, хэрэглэгчдэдээ зориулан Wi-Fi бүс үүсгэх төлөвлөгөөтэй байгаа бол танд зориулсан хамгийн хямд, төгс шийдэл Телемаксын хөдөлгөөнт интернэт. Ямар нэг кабель татах гэх мэт цаг хугацаа, хөрөнгө шаардах нэмэлт ажилгүйгээр Та үйлчилгээний гэрээ хийн, тасалгааны утасгүй интернэтийн модем худалдан авахад л хангалттай. 5-с дээш хэрэглэгч зэрэг холбогдох интернэтийн Wi-Fi бүс, өндөр хурдны интернэт таных болно.

Мөн дээр нь шинэ жилийн тусгай урамшууллыг үйлчилгээний байгууллагууд, жижиг ААН-д зориулан зарлажээ. Та урамшууллын хугацаанд тасалгааны модемыг үйлчилгээний эрхийн хамт гэрээ байгуулан авснаар эхний сарын суурь хураамжаас 20% чөлөөлөгдөхөөс гадна зэрэг интернэт ашиглах хэрэглэгчдийн тоог ч нэмэгдүүлэх боломжтой. Урамшуулал 12-р сарыг дуустал үргэлжлэх тул та шинэ онд үйлчлүүлэгчдэдээ хамгийн хурдан хөдөлгөөнт интернэттэй менюг санал болгоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг www.telemax.mn цахим хуудаснаас.

Танд шинэ жилийн мэнд хүргэе!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж