Монголчууд юу үйлдвэрлэдэг болсныг харуулах нь

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Монголчууд юу үйлдвэрлэдэг болсныг харуулах нь

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Жижиг, дунд үйлдвэрийн газраас нэгэн үзэсгэлэн зохион байгуулах гэж байгаа аж.

Өнгөрсөн 2009 оноос хойш жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл олгогдож эхэлсэн. Тэгвэл энэхүү зээлийн ачаар ямархуу үйлдвэрлэл хэрхэн хөгжиж, монголчууд бие даагаад юу үйлдвэрлэж чаддаг болсныг дэлгэн харуулах юм байна.

Үзэсгэлэн Тусгаар тогтнолын талбайд ирэх хоёрдугаар сард зохион байгуулагдах бөгөөд жижиг, дунд үйлдвэрлэлийн төслийн зээлээр шинэ үйлдвэр байгуулсан аж ахуйн нэгжүүд шинэ бүтээгдэхүүнээ дэлгэх ажээ.

Төрөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл олгож эхэлснээс хойших хугацаанд 7000 гаруй шинэ бизнес, үйлдвэрлэл шинээр бий болсон бөгөөд энэ жил л гэхэд 12000 гаруй ажлын байр шинээр бий болсон байна.

Л.Дэлгэр

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж